АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны эмчилгээний тэнхим багш шалгаруулж авна
10-Sep-2015 0.0 0

2015-2016 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны эмчилгээний тэнхэмд багш шалгаруулж авна.

Тавигдах шалгуур

- Нүүр амны эмчилгээний резидентийн болон Нүүр амны эмчилгээний урт болон богино хэмжээний сургалтанд хамрагдсан

- Нүүр амны эмчилгээний магистр болон түүнээс дээш зэрэгтэй

- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай

- Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн

- Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой

 

Бүрдүүлэх материал

Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

- 4х6 хэмжээтэй зураг 3 хувь

- Боловсролын /бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар батлуулсан хуулбар,

хавсралтын хамт

- Резидент болон хамрагдсан сургалтуудын сертификатуудын хуулбар, хавсралтын хамт

- Гадаад хэлний мэдлэгийн батламж

- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

- Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

- Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

- Эрүүл мэндийн байдлыг илтгэх үзлэг, шинжилгээ, эмчийн тодорхойлолт /Эрхэс

зөвлөх поликлиникт урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх/

 

Хугацаа

Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2015 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газарт (А корпусын 229 тоот, утас 323052) ирүүлнэ үү.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар


Tag:АШУҮИС, НАСС, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar