9сарын 22-25 өдрүүдэд болох FDI World Dental Conference 2015-ын үеэр DT Study Club Symposium болно
11-Sep-2015 1.0 0

LEIPZIG, Germany/BANGKOK, Thailand: Энэ 9-р сарын 22-25 өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс шүдний мэргэжилтнүүд, эмч нар, шүдний салбарын үйлдвэрлэгчид, пүүс компаниуд Тайланд улсын нийслэл Бангкок хотод хуран цуглаж FDI 2015 Annual World Dental Congress (AWDC) тэмдэглэх гэж байна. Жил бүр Dental Tribune Study Club-ийн зохион байгуулдаг сургалтын үйл ажиллагаа нь хэдийнээ тус их хурлын маш сайн зохион байгуулагддаг нэгэн хэсэг нь болж чадсан бөгөөд уг үйл ажиллагаан дээр нэлээд олон төрлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрүүдийг таницуулах гэнэ.

Dental Tribune Study Club-ийн зохион байгуулах сургалтанд Швед, Португали, Герман, Польш болон Америкийн олонд танигдсан шилдэг мэргэжилтнүүд урилгаар оролцож дижитал технологи, имплант, 3D оношлогоо гэх мэт тулгамдсан сэдвүүдээр хамгийн сүүлийн үед тренд болж буй концепц, технологиудын талаар лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Уг сургалтанд хамрагдсанаар Европын Холбооны CME тасралтгүй сургалтын кредитийг авах боломжтой байх юм байна.

Их хурлын эхний өдөр Швед эмч Dr Jan Paulics шүдний салбарын дижитал төхөөрөмжүүдийн талаар лекц уншиж амны хөндийн сканнерийн технологи, дизайн зохиомжийг чиглэлээр сургалт явуулна. International Academy of Ceramic Implantology (IAOCI)-ийн үүсгэн байгуулагч Америкийн мэргэжилтэн Dr Sammy Noumbissi zirconia bioceramics-ийг имплантын салбарт хэрэглэж байгаа клиник туршилтын үр дүнгийн талаар танилцуулна.

Лхагва гаригт International Cone Beam Institute (ICBI)-ийн CEO Sabine Nahme өөр хоорондоо ялгаатай 3D оношлогооны төхөөрөмжүүдийн талаар танилцуулж шүдний эмч болгон өөрийнхөө хэрэгцээнд тохируулан зөв төхөөрөмж худалдан авахад юуг анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө өгнө.

Пүрэв гаригт Польшийн мэргэжилтэн Dr Przemysław Grodecki шүдний фото зураг авах шинэ төрлийн джижтал боломжуудын талаар хэлэцүүлэг өрнүүлэхээс гадна Португалийн эмч Dr Ricardo Faria Almeida имплант орчимын зөөлөн эдийн шамралтыг хэрхэн эмчилэх талаар сургалт явуулна.

Лекц бүр өглөөний 11 цагаас өдрийн 16:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд хүссэн хэн бүхэн 9-р сарын 22-24 өдрүүдэд DT Study Club booth, B077 павильон дээр очиж сургалтанд үнэгүй хамрагдах боломжтой. Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.

Энэхүү сургалтын симпозиумыг Shofu, 3Shape, эмнэлгийн хувцасны CROIXTURE брэнд, IAOCI болон ICBI байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа юм байна.

 


Tag:гадаад үйл явдал, FDI, Тайланд, World Dental Congress

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar