Шүдний тулгуур эдийн өвчнийг эмчилэх шинэ төрлийн өндөр чадвартай эмчилгээний бэлдмэлийг нэрсний ханднаас гарган авлаа
11-Sep-2015 756 0.0 0

QUEBEC, Canada: Шүдний тулгуур эдийн өвчин нь өнөөгийн байдлаар ахимаг насны иргэдийн дунд хамгийн өргөн тахсан микробын гаралтай халдварт өвчин юм. Тулгуур эдийн өвчний хүндрэлийг эмчилэхдээ шүдний эмч нар голдуу антибиоток хэрэглэдэг. Гэтэл саяхан судлаачид нэрсний ханднаас нэгэн төрлийн бэлдмэл гаргаж авсан нь нянгийн эсрэг болон үрэвсэлийн эсрэг үйлчилэлтэй бөгөөд тулгуур эдийн өвчний хүндрэлийн үед антибиотокийг орлуулан хэрэглэх боломжтой болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Université Laval-ын судлаачид нэрс жимсний ханднаас гарган авсан Vaccinium angustifolium Ait бэлдмэлийн Fusobacterium nucleatum-ийн эсрэг үйлчилэх үйлчилэлийг лабаторийн нөхцөлд туршиж үзсэн нь амжилттай болсон байна. Fusobacterium nucleatum нь холбоос эдийн үрэвслийн үед илэрдэг хамгийн гол хөнөөлт нянгуудын нэг юм.

Судалгаагаар polyphenol-rich нэрс жимсний ханд нь F. Nucleatum-ийн өсгөвөрийг амжилттай таслан зогсоодог болохыг илрүүлсэн төдийгүй нянгийн бүрхэвч буюу биофильм үүсэлтэнд ч нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Түүнчилэн нэрсний ханд нь үрэвсэл үүсэх процессийг молекулын түвшинд блоклож чадаж байсан гэнэ.

“Нэрс жимсний polyphenol-оор баялаг ханд нь нянгийн эсрэг болон үрэвсэлийн эсрэг хосолмол үйлчилэл үзүүлж чадаж байгаа нь нянгийн эсрэг эмчилгээнд итгэл найдвар төрүүлэхүйц эмчилгээний шинэ төрөл гэж үзэх боломжтой байна ” гэж судлаачид цохон тэмдэглэсэн байна.

Шүдний чулуу авалтын дараа нэрсний хандыг зөөлөн жигд ялгаруулж шүдний орчимд шингээж холбоос эдийн эмчилгээнд  туслах амны хөндийн шинэ төрлийн тоног төхөөрөмж хөгжүүлэх шаардлагатай байгааг мөн дурдсан байна.

Энэхүү судалгаа нь "Wild Blueberry (Vaccinium angustifolium Ait.) Polyphenols Target Fusobacterium nucleatum and the Host Inflammatory Response: Potential Innovative Molecules for Treating Periodontal Diseases," гарчигтайгаар Journal of Agricultural and Food Chemistry сэтгүүлийн 9-р сарын 4-ы дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:нэрсний ханд, тулгуур эдийн өвчин, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar