European Association for Osseointegration-ий 24 дэх Их хурал Prof. Per-Ingvar Brånemark-ийн гэгээн дурсгалд зориулагдна
14-Sep-2015 251 0.0 0

STOCKHOLM, Sweden: European Association for Osseointegration (EAO)-ийн түүхэнд анх удаа гэж болох энэ сарын 24-26 өдрүүдэд Швед улсын нийслэл Стокгольм хотод мянга мянган шүдний эмч нар хуран цуглаж тус холбооны 24 дэх удаагийн Scientific meeting-д оролцож имплантын салбар дахь өөрсдийн мэдлэг чадварыг хуваалцаж өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

Тус холбооны их хурлын энэ удаагийн үйл ажиллагаа нь Шведийн алдарт эрдэмтэн имплантын эцэг хэмээгддэг Prof. Per-Ingvar Brånemark-ийн гэгээн дурсгалд зорилагдаж нэлээд томоохон үйл явдлууд зохион байгуулах гэнэ. 1960-аад оны үед Шведийн судлаач, эмч Per-Ingvar Brånemark ясны эд нь титан зэрэг материалтай оссеоинтэгрэшн үүсгэж нэгддэг болохыг нээн илрүүлсэн нь шүдний салбарын хөгжилд дэвшилд хувьсгал гэж болох асар том дэвшил авчирч орчин үеийн имплант эмчилгээний суурийг тавьж өгсөн юм. Гэвч өнгөрсөн 12-р сард тэрээр өвчний улмаас таалал төгссөн нь тус салбарын хэмжээнд гарз хохиролд тооцогдож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх тусгай ажиллагаа ням гаригт  Prof. Per-Ingvar Brånemark-ийн гавьяат эмч цол хүртэж байсан Karolinska Institutet-ийн Aula Medica хурлын танхимд болно.

Хурлын үйл ажиллагаа Оссеоинтэгрэшний онол практикт нэвтэрсэний 50 жилийн ойд зориулсан тусгай хуралдаанаар эхлэх бөгөөд уг хуралд Европын болон гадаад улсуудаас уригдаж ирсэн имплантын салбарын 50 шилдэг мэргэжилтнүүд тус салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны дэвшил болон эмнэлзүйн шинэ концепцүүдийн талаар танилцуулна. Түүнчилэн тус салбарт гарч буй шинэ аргачлал, техникүүдийн талаар имплантын салбарын томоохон компаниудын ивээн тэтгэлэг дор болох satellite industry symposia-ийн үеэр танилцуулна. Мөн сүүлийн үед худалдаанд гарч буй имплантын бүтээгдэхүүнүүд, эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах нэмэлт хэрэгсэлүүдийн талаар үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг болох Технологийн үзэсгэлэнд оролцож танилцах боломжтой.

Түүнчилэн уг их хурлын шинжлэх ухааны салбар хуралдаан болон шинэ бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг EAO congress-ийн веб хуудас болох www.eao-congress.com-аас авч болно.

 


Tag:гадаад үйл явдал, конференц, оссеоинтэгрэшн, шүдний имплант, Per-Ingvar Brånemark

Бусад мэдээлэл:






avatar