Шүүх эмнэлгийн шинэ төрлийн шинжилгээний сорилоор хүний шүдийг ашиглан тухайн хүний насыг илүү өндөр нарийвчилалтай тогтоодог болно
14-Sep-2015 875 0.0 0

LEUVEN, Belgium: DNA (Deoxyribonucleic acid)-д тулгуурласан хүний насыг тооцоолох аргачлалын эрэлт хэрэгцээ нь шүүх эмнэлгийн шинжлэх ухаан болон эрүүгийн гэмт хэрэг мөрдөнгийн үйл ажиллагаанд өсөн нэмэгдсээр байна. Бельгийн KU Leuven их сургуулийн судлаачид DNA methylation marker analysis-д тулгуурласан нэгэн төрлийн шинэ сорил хөгжүүлж байгаа нь хүний насыг тодорхойлох нарийвчилалаараа өмнөх үеийн аргачлалуудаас давуу болох нь тогтоогдоод байна.

Хүний бие эрхтнүүд нь насжилтын процессийн үед өөрчилөгдөн хувирдаг бөгөөд энэхүү өөөрчилөлт нь DNA-д тусгагддаг. Хүний насжилтын эдгээр шинж тэмдэгүүд DNA-д хэрхэн тусгалаа олдогийг бусдад тайлбарлаж ойлгуулахын тулд биельгийн судлаачид нас барсан болон амьд 206 хүний цусны дээж ашигласан төдийгүй хяналтын зорилгоор 19-70 насны хүмүүсийн 29 шүдийг ашигласан байна.

“Бидний эд эрхтэний ерөнхий төлөв нь бидний зарим нэг генүүдийн хэр идэвхтэй байгаагаас шалтгаалдаг. Нас ахихын хэрээр зарим нэг генүүд ажиллаж эхэлдэг бол зарим нэг нь үйл ажиллагаагаа зогсоож унтардаг. Энэхүү генийн асах унтрах процесс нь methylation-аар зохицуулагддаг бөгөөд эдгээр methyl-ийн бүлэг нь бидний DNA-д сууж өгсөн байдаг. Зарим онцгой байршилд methylation-ы агууламж өндөр генүүд идэвхгүй болдог” гэж KU Leuven их сургуулийн Шүүх эмнэлэг, биомедикал салбарын судлаач Prof. Bram Bekaert тайлбарлаж байна.

Иймд Prof. Bram Bekaert болон түүний судалгааны багийнхан 4 төрлийн наснаас шалтгаалдаг DNA methylation markers дээр үндэслэн тухайн хүний насыг өндөр нарийвчилалтай тодорхойлдог оношлуур бүтээсэн гэнэ. Тухайн аргачлалын шинжилгээний эцсийн үр дүнгээр цусны дээжээс үндэслэн насыг тодорхойлох ажиллагаанд насны алдаа 3.75 байсан бол шүднээс тодруулах аргачлалд насны алдаа 4.86 байсан байна. Түүнчилэн энэ аргачлалыг ашиглан нас тодруулахад тухайн хүний амьд болон үхсэн эсэх, эрэгтэй болон эмэгтэй зэрэг хүйсийн хооронд зарчмын зөрөө байхгүй болох нь тогтоогджээ.

Энэхүү шинэ төрлийн технологи нь шүүх эмнэлгийн шинжилгээ болон эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд нас нь тодорхойгүй цогцсыг шинжлэхэд маш чухал дэвшил болно гэж үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Improved age determination of blood and teeth samples using a selected set of DNA methylation markers” гарчигтайгаар Epigenetics journal-ийн 8-р сарын 17-ы өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:DNA, шүүх эмнэлэг, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar