Die буюу ажлын загварын салдаг хэсгийн тухай
15-Sep-2015 0.0 0

Die гэдэг нь зассан шүднээс гаргаж авсан яг түүнийг хувилсан эерэг дүрс бүхий загварын нэг хэсэг  бөгөөд түүн дээр лавай загварын төгсгөлийн шугамыг тэмдэглэсэн байдаг. Ийнхүү шүд болгоны эерэг дүрсийг тус тусад нь бэлтгэх нь түүн дээр лавай загварыг урлах ажилбарыг хөнгөвчлөх төдийгүй шүдэлбэрийн металл загвар бэлэн болсоны дараа түүний зарим хэсгүүдийг өөлж засахад хялбар дөхөм байдаг.

Die System-үүдэд тавигдах нийтлэг шалгуур

  • Die нь загвараас амархан сугарч гарах төдийгүй буцаж байрандаа амархан ордог байх
  • Загварт суулгасны дараа ямар нэгэн хөдөлгөөнгүй нягт байх ёстой
  • Артикуляторт суулгахад хялбар байх хэрэгтэй

Die-ийн төрлүүд

Die-ийн дизайн зохиомж болон die system-үүдийн онцлогт тулгуурлан дараах байдлаар ангилна

  • Өөр хоорондоо тусгаар хэсгүүдээс бүрдэх Die system бүхий ажлын загвар
  • Авагддаг Die system бүхий ажлын загвар

Авагддаг die systems-үүд дотроос дараах 3 төрлийг илүү түлхүү ашигладаг.

  • Dowel pin system
    • Шулуун
    • Тахир
  • Di-lok tray system
  • Pindex system
  • Accutrac system

 

Өөр хоорондоо тусгаар хэсгүүдээс бүрдэх Die system бүхий ажлын загвар

Энэ загварыг бэлтгэхдээ нэг ажлын хэвнээс хоёр загвар цутгана. Нэг загварынх нь шүднүүдийг өөр хооронд нь хэрчиж хуваагаад die зориулалтаар ашиглах бол нөгөөхийг нь өөр хооронд нь хэсэгчилэн хуваалгүйгээр ажлын загварын зориулалтаар ашиглана. Лавай загварыг эхлээд хэсэгчилэн хуваасан Die загвар дээр бэлтгээд дараа нь түүнийгээ ажлын загварлуу шилжүүлэн суулгадаг. Die хэсэгт хэлбэр гаргахдаа акрил хуванцарын фрез ашигладаг бол хүзүүвчийн шугамаас илүү гарсан хэсгүүдийг өөлж авахдаа мэс заслын хутга ашигладаг. Загваржуулах явцдаа хэт хурц тээг гаргахаас зайлсхийх хэрэгтэй.

Давуу тал

Энгийн, бэлтгэхэд хялбар

Сул тал

  • Лавай загвар Die хэсгээс ажлын загварлуу шилжүүлэх явцад өөрчилөгдөж болзошгүй
  • Түшилцэх хэсгийн бүрээсний ирмэг хэт давж загваржуулагдах хандлагатай

 

Авагддаг Die system бүхий ажлын загвар

Энэ төрлийн die system бүхий ажлын загварыг бэлтгэхэд die хэсэг тус бүрийг өөр хооронд нь болгоомжтой хэсэгчилэн хуваах тул хэсэг тус бүр нь загвараас салах төдийгүй буцаад загвартаа байршилын дагуу нягт сууж өгдөг. Dowel pin systems, di-lok tray systems болон pindex systems-ийг энэ ангилалд хамааруулдаг.

Dowel Pin Systems

Dowel Pin System нь шулуун болон тахир гэсэн хоёр төрөл байна.

Шулуун Dowel Pin System

Үүнийг pre-pour юмуу post-pour гэсэн хоё өөр төрлийн техник ашиглан гаргаж авдаг.

Pre-pour technique

  • Энэ техникийн үед pin буюу Die хэсгийг загварт бэхлэх шонг эхлээд хэвний шаардлага хангасан байрлалд наалдамхай лавай юмуу хавчаараар бэхлэж тогтооно
  • Pin-ийг бэхэлсэний дараа шүдний түүшийн хэсэг хүртэл гөлтгөнөөр цутгаж дүүргэнэ
  • Гөлтгөний эхний давхаргыг хатуурсаны дараа гадаргуу дээр нь гөлтгөнө тусгаарлагч түрхээд загварын суурь хэсгийг гөлтгөнөөр цутгана
  • Гөлтгөнийг бүрэн хатсаны дараа загварын шүд болгоныг түшилцэх гадаргуугийн дагуу хөрөөдөж хэсэг тус бүр болгон хуваана.
  • Салгасан хэсг тус бүрийг загвараас болгоомжтой салгаж авна

Post-pour Technique

Энэ техникийн үед зассан шүдний хэвийг гөлтгөнөөр дүүртэл нь цутгах бөгөөд гөлтгөнийг хатсаны дараа түүний гадаргууд pin байрлах хэсгийг тэмдэглээд тусгай зориулалтын аппаратаар pin суулгахад зориулсан нүх өрөмдөж гаргаад түүндээ pin-ээ хийж зориулалтын цавуугаар наадаг. Гөлтгөнийг хатуурсаны дараа гөлтгөнө тусгаарлагч түрхээд загварын суурийг цутгах бөгөөд загварын хэсэг тус бүрийг хөрөөдөж салгах ажилбар нь pre-pour техниктэй ижил төстэй байдаг.

Давуу тал

  • Бэлтгэхэд хялбар
  • Заавал тусгай зориулалтын төхөөрөмж ашиглах шаардлагагүй

Сул тал

  • Хэвийг гөлтгөнөөр дүүргэх явцад pin хөдлөж болзошгүй

Curved Dowel Pin System

Техник ажилбарын хувьд шулуун Dowel Pin System-тай адил төстэй боловч тахир Pin ашигладагаараа ялгаатай. Тахир Pin нь загварын суурь орчимд нэвтэрч харагддаг. Тэр хэсэгт дарахад загварын Die хэсэг сугарч гарч ирдэг.

 

 

Di-lok Tray System

Энэ технологийг ашиглан загвар цутгахад тусгай зориулалтын tray буюу загварын суурь ашигладаг. Загварын суурь нь дотор гадаргуудаа ховилнуудтай байна. Энэхүү суурь нь маш олон хэсгүүдээс бүрдэх бөгөөд тэдгээр хэсгүүдийг өөр хооронд нь нэгтгэж салгаж болдог.

Загварыг цутгахдаа хоёр шатлалаар цутгах аргачлалыг ашиглана. Эхний цутгалтыг хэвний түвшинд дүүртэл нь хийх бол хоёр дахь цутгалтыг хэвний хашлага байршуулсаны дараа хэвнээс хэтэртэл цутгана. Хоёр дахь цутгасан гөлтгөнө хатахаас өмнө di-lok tray-ы суурийг угсарч гөлтгөнөтэй хамт хатаана. Гөлтгөнийг хатуурсаны дараа загварын хэсэг тус бүрийг салгах ба буцаад загварт суулгахдаа di-lok tray-ий дотор талын ховилуудаар баримжаалан суулгана.

Давуу тал

  • Бэлтгэхэд хялбар
  • Загварыг артикуляторт бэхлэхэд хялбар

Сул тал

  • Зориулалтын төхөөрөмж ашиглах шаардлагатай

 

Pindex System

Энэхүү систем нь post-pour dowel pin technique-тэй төстэй. Гэвч энэ системийн үед Die-хэсэг тус бүрт pin зоохдоо тусгай зориулалтын төхөөрөмж ашигладаг. Энэ төхөөрөмж нь өөртөө загварын pin зоох хэсгийг өрөмддөг өрөм агуулахын зэрэгцээ дээд хэсэгтээ улаан өнгө бүхий лазер гэрэлтэй байх бөгөөд тэрхүү гэрлийг pin зоох хэсгийг тодорхойлон тусгаж өгдөг. Загварын pin зоох нүхийг өрөмдөж гаргасны дараа pin-ийг ормонд нь байршуулаад зориулалтын цавуугаар нааж өгдөг. Pni-ий суурь нь загварын сууриас цухуйж харагдах бөгөөд түүн дээр дарахад Die загвараас сугарч гардаг.

Давуу тал

  • Die-ийн pin-ийг маш нягт нямбай суулгах боломжтой

Сул тал

  • Заавал зориулалтын төхөөрөмж шаардлагатай.

 

 


Tag:pindex system, загвар, эмнэлзүйн практик, хиймэл шүд, Die

Бусад мэдээлэл:






avatar