Sprue Former, Investing, Burnout хийх тухай товчхон
16-Sep-2015 753 0.0 0

Цутгуурын суваг буюу sprue хийх материалууд

 

 

Лавай

Цутгуурын sprue хийхдээ ихэвчилэн лавай материалыг сонгодог. Учир нь лавай sprue нь шүдэлбэрийн лавай загвартай ижил температурт хайлах төдийгүй хайлсаны дараа ууршин дэгдэж цутгуурын хөндийгөөс амархан зайлуулагддаг.

Хуванцар

  • Хуванцар sprue нь өндөр температурт зөөлөрдөг болвч энэ нь шүдэлбэрийн лавай загварын лавай цутгуурын хөндийгөөс урсаж гарахад саад учруулж болзошгүй
  • Лавай sprue-тэй харьцуулбал илүү бат бөх тул тийм ч амархан эвдрэхгүй
  • Зарим хуванцар sprue нь голоороо хөндийтэй байх бөгөөд энэ нь загварын лавай цутгуурын хөндийгөөс урсаж гарахад туслах үүрэгтэй.

Метал

  • Зэвэрдэггүй металлаар хийсэн sprue-г лавайн бохирдлоос сэргийлэн орлуулж хэрэглэж болно
  • Голоороо хөндий металл sprue хэрэглэх нь хэсэг тус бүрийн хоорондын нягт холбогдох байдлыг сайжруулна
  • Металл голыг ихэвчилэн цутгуур хийхийн өмнө сугалж авдаг
  • Металл голыг сугалахдаа маш болгоомжтой авах хэрэгтэй бөгөөд сугалах үед инвестментийн хэсгүүд цутгуурын хөндийд бутарч унасан бол тэр бүрийг сайтар цэвэрлэх хэрэгтэй

Sprue диаметр

  • Sprue нь шүдэлбэрийн лавай үагварын хамгийн нимгэн хэсгээс зузаан байх шаардлагатай
  • Металлын агшилт болон хийн бөмбөлөг үүсэхээс сэргийлж металлын нөөцлүүр хийж өгөх хэрэгтэй

Мэргэжилтнүүдийн зөвлөж буй Sprue диаметр

  • Араа шүдний металл шаазан хосолмол бүрээс, гүүрэлсэн шүдэлбэрийн үед 2,5 мм
  • Бага араа шүдний нүүрэвчилсэн бүрээс, гүүрэлсэн шүдэлбэрийн үед 2,0 мм

 

Sprue-г байрлуулах

  • Sprue-г шүдэлбэрийн лавай загварын хамгийн зузаан хэсэгт ойр 450-ийн өнцөгөөр байрлуулах хэрэгтэй. Босоо тэнхлэг Sprue-тэй харьцуулахад 1350-ийн мохоо өнцөг үүсгэхээр байрлуулах. Энэ байрлал нь инвестлэх үед цутгуурын хөндийд агаар хуримтлагдахаас сэргийлэх төдийгүй металл цутгасны дараа тэр хэсгийн агаарыг буцаан сорж гаргахад дэм үзүүлнэ.

Sprue байршуулсан лавай загварыг цутгуурын рингийн сууринд бэхлэх

Цутгуурын рингийн суурь нь ихэвчилэн резинээр хийгдсэн конус хэлбэр бүхий рингийг суурилуулж бэхэлдэг бүтэц юм.  Sprue-ний лавай загварт бэхлээгүй сул төгсгөлийг рингийн сууринд бэхлэж наадаг. Инвестментийг хатуурмагц рингийн суурийг рингнээс сугалаж авна. Рингийн суурийн хэлбэрийн улмаас инвестмент дээр конус буюу юүлүүр хэлбэртэй амсар үүсэх бөгөөд энэ хэсэг нь хайлсан металл рингэнд цутгагдаж ороход хялбар дөхөм болгоно. Лавай хийцийг рингэнд байршуулахдаа лавай хийцийн хамгийн дээд төгсгөл болон рингэний амсар хоёрын хооронд 6 мм зайтай байхаар тохируулах хэрэгтэй. Энэ зай нь металл цутгах явцад цутгуурын хөндий дотор хуримтлагдсан агаар нь инвестмент материалыг нэвчин гадагшлах боломж олгоно. Хэрэв энэ хооронд хэт зузаан зай үлдээвэл агаар гадагшаа хангалттай нэвтэрч гараагүйн улмаас цутгуурт хийн бөмбөлөг буюу пор үүсэх муу талтай.

 

Инвестлэх

Инвестмент материалыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн болон нунтагийг хольц зуурч бэлтгэнэ. Инвестлэхийн өмнө лавай загварын гадарга таталцлын хүчийг бууруулах, инвестментийн наалдацыг сайжруулахын тулд тусгай зориулалтын материал шүршиж  хэсэг хугацаанд байлгана.

Инвестмент материалыг ямар төрлийн металлаар шүдэлбэрийг цутгах гэж байгаагаасс хамааруулан тохируулж сонгоно. Хэрэв үнэт металл байвал gypsum-bonded investments-ийг сонгох бөгөөд энэ материал нь гигроскоп тэлэлт өгдөг. Хагас үнэт металлын хувьд мөн gypsum-bonded investment-ийг сонгоно. Энэ нь дулааны тэлэлт өгдөг. Харин үнэт бус материалын хувьд phosphate bonded investment-ийг сонгох ба энэ нь мөн дулаан тэлэлт өгдөг.

Инвестментийн жигд тэлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд рингийн жийргэвч (Ring liners)-ыг ашигладаг. Энэ зорилгоор asbestos жийргэвчийг ашигладаг байсан ч эрүүл мэндэд аюултай гэдэг шаардлагаар ашиглахаа больсон тул cellulose жийргэвчийг ашиглах нь дээр гэж зөвлөж байна. Жийргэвчийг норгож чийглэж өгөх нь инвестментийн гигроскоп тэлэлтийг сайжруулдаг.

Инвестментийг рингэнд цутгасны дараа бүрэн хатуурч хэлбэржтэл хамгийн багадаа 1 цаг зууханд хийлгүй хүлээх хэрэгтэй.

 

Инвестментийг шатаах

Инвестментийг рингэнд цутгаснаас хойш 1 цаг орчим хүлээгээд сайтар бэхжсэний дараа 2000С температур бүхий зууханд хийж 30 мин байлгана. Лавайн үлдэгдлийг ор мөргүй арилгахын тулд зуухны градусыг нэмж 6500С-ийн температурт 45 минут байлгана. Энэ үед инвестмент материалт дулааны тэлэлт үүснэ. Хэрэв инвестмент материал нь Gypsum bonded investment бол 6500С-ээс дээш халааж болохгүй бөгөөд уг температураас дээш халаавал инвестмент задарч Sulphur Dioxide ялгаран энэ нь цутгаж буй металлын өнгийг өөрчилдөг.

Инвестментийн эцсийн температур нь үйлдвэрлэгчийн заавраас шалтгаалан өөр өөр байх тул шатаахын өмнө зааврыг харах хэрэгтэй.

 

 


Tag:цутгамал шүдэлбэр, технологийн мэдээлэл, эмнэлзүйн практик, инвестмент, хиймэл шүд

Бусад мэдээлэл:






avatar