AWDC 2015: FDI-World Dental Federation-ы ерөнхийлөгч Dr Tin Chun Wong-ы мэндчилгээ
18-Sep-2015 1.0 0

BANGKOK, Thailand: Дараагийн долоо хоногт FDI Annual World Dental Congress Тайланд улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэргийн илтгэгчид, шүдний салбаруудыг нийтэд нь хамарсан иж бүрэн инноватив сургалтууд, газар дээрээс нь худалдан авах боломж бүхий шүдний материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон үйл явдал таныг Бангкок хотод хүлээж байна. FDI-ийн ээлжит их хуралд оролцохоор Тайландын Бангкок хотыг зорин ирж буй шүдний салбарын мэргэжилтнүүдэд FDI-ийн Ерөнхийлөгч Dr Tin Chun Wong дараах мэндчилгээг дэвшүүлж байна.

 

FDI 2015 Bangkok-д тавтай морил. Өнгөрсөн жил Энэтхэгийн New Delhi хотод болосон их хурал дээрээс гаргасан шийдвэр хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн Annual World Dental Congress-ийн маань уриа “Dentistry in the twenty-first century” болохын хувьд энэ урианд бүрэн нийцэх материал тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна. Нийт 5500м2  талбай бүхий энэхүү томоохон үзэсгэлэн худалдаанаас та бүхэн хамгийн сүүлийн үеийн технологийн, шинэ үеийн бүтээгдэхүүнүүдийг газар дээрээс нь худалдан авах боломж бүрдүүлээд байна. Энэ нь хэн бүхнийг тийм ч гайхшруулаад байхаар зүйл биш гэдэг нь сүүлийн үеийн зах зээлийн судалгаагаар Тайланд улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээлийн жилийн дундаж өсөлт 13,7 хувьд хүрж 2018 оны хүлээгдэж буй үр дүнгээр бараа эргэлтийн орлого 2,3 тэрбум ам долларт хүрэх тооцооноос харагдаж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 6 улсын үндэсний павильон гарна гэдгийг та бүхэнд дуулгахдаа таатай байна. Герман, Их Британи, АНУ, Хятад улсуудын зэрэгцээ энэ үзэсгэлэнд анх удаа Итали, Энэтхэг улсын компаниуд үндэсний павильон байгуулан оролцож байна.

Түүнчилэн та бүхнийг  FDI-ийн өөрийн зохион байгуулах павильонд зочилон очихыг зөвлөж байна. Тус павильонд очсоноор та FDI-ийн тусламж нэн шаардлагатай бүс нутгуудад хэрэгжүүлж буй төслүүдийн үйл явц, үйл ажиллагаануудын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах болно. Түүнчилэн та бүхэн өнгөрсөн 3-р сарын 20 өдөр зохион байгуулсан World Oral Health Day 2015-ийн үр дүнгийн талаарх мэдээлэл, сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн тойм, энэ удаагийн их хурал дээр албан ёсоор нээж буй FDI’s landmark Oral Health Atlas-ын хоёрдугаар хувилбар зэргийг үзэж танилцах болмжтой.

FDI-нь өнөөдөр дэлхийн хэмжээнд сая гаран шүдний эмч, 130 гаран орны 200 гаран үндэсний хэмжээний холбоо нийгэмлэгүүдийг төлөөлөн ажиллаж байна. Annual World Dental Congress нь 100 гаран жил тасралтгүй үргэлжилж буй FDI-ийн хамгийн чухал арга хэмжээ болохын хувьд  олон улсын шүдний салбарын мэргэжилтнүүдийг өөр хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох боломж олгох, шинэ санаа санаачлагыг хөхүүлэн дэмжих, танин мэдэхүйн ойлголтыг улам өргөжүүлэн тэлэх зорилгоор зохион байгуулагддаг.

Энэ жилийн Annual World Dental Congress Тайланд улсын хувьд анх удаагаа зохион байгуулж байна. Би хувийн зүгээс Тайландын Шүдний эмч нарын холбоонд энэхүү чухал үйл ажиллагааг өвөрмөц хөтөлбөрийн дор зохион байгуулах гэж байгаад талархал илэрхийлж байна. FDI болон зохион байгуулах хорооны хамтын ажиллагаа бүх талаар үлгэр жишээ болохуйц сайн байсныг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Зохион байгуулах хорооны хамт олонд дэлхийн бүх тив улс орнуудыг хамарсан 17 үндэстний 63 олон улсын чанартай илтгэгчдийг урин авчирч өөр хоорорндоо ялгаатай өвөрмөц агуулга бүхий лекцийн сэдвүүдийг сонгож чадсанд баяр хүргэж байна.

Их хурлын явцад FDI-ийн зүгээс шүдний салбарын мэргэжилтнүүд нэн ялангуяа шүдний ерөнхий тусламж үйлчилгээний салбарт тулгардаг зарим нэг томоохон асуудлуудын талаар тусгайлан мэдэгдэл хийх болно. Эдгээрийн зарим нэгээс дурдвал амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудал юм. Амны хөндийн эрүүл мэнд нь амьд явах эрхийн адил хүний үндсэн эрхүүдийн нэг юм гэж тусгаж өгч байна. Бас нэг томоохон асуудал нь өндөр настай иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудал бөгөөд энэ нь энэ жилийн “Challenges of oral health care in an ageing society” сэдвийн дор зохион байгуулагдах World Oral Health Forum-ын гол сэдэв болох юм.

Тайланд улс нь сүүийн жилүүдэд шүдний салбарын хүрээнд нэр хүнд нь түргэн хугацаанд өсөн нэмэгдэж буй улс орнуудын нэг болохын хувьд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн сэтгэлийг татахын зэрэгцээгээр амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шүд цоорох өвчинөөс урьдчилан сэргийлэх, minimal intervention dentistry чиглэлээр бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц амжилтанд хүрээд байна.

Би хувийн зүгээсээ Тайланд улсад айлчилах хугацаандаа та бүхэн Бангкок хотын соёлын болон байгалийн дурсгалт газруудаар зочилон очино байх гэж найдаж байна. Тус улсад UNESCO-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 5 дурсгалт газар байдгийг дурдахад таатай байна.

FDI-World Dental Federation-ы нэрийн өмнөөс шүдний салбарт зохион байгуулагдаж буй энэ жилийн олон улсын чанартай хамгийн чухал үйл явдал болох 2015 оны Annual World Dental Congress (AWDC)-т хүрэлцэн ирэхийг урьж байна!


Tag:гадаад үйл явдал, мэндчилгээ, конференц, FDI

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar