FDI Амны хөндийн эрүүл мэндийн газрын зураглал цувралынхаа хоёр дахь дугаарыг гаргалаа
24-Sep-2015 0.0 0

BANGKOK, Thailand: Өнөөдөр Тайландын Бангкок хотод болж буй FDI-ийн Annual World Dental Congress дээр FDI World Dental Federation Oral Health Atlas цувралынхаа хоёр дахь дугаарын нээлтийг хийлээ. Bangkok International Trade and Exhibition Centre-т өнөө өглөө болсон уг арга хэмжээн дээр FDI-ийн гишүүд, албан ёсны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн байгуллагууд оролцлоо. Атласын шинэ гарч буй хувилбар нь The Challenge of Oral Disease—A Call for Global Action гарчигтай бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд баримталж буй стратегийн чиглэлээр зөвлөмж өгөхөд чиглэгдсэн юм байна.

Нээлтийн ажиллагаан дээр тус бүтээлийн редакторууд болох Dr Habib Benzian болон Prof. David Williams нар атласын шинэ хувилбарыг дэлгэн үзүүлж  DTI группын эрхлэгч Daniel Zimmermann тухайн номын агуулга, амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар тайлбарлан ярьлаа.

Тус атласын анхны хувилбар Mapping a Neglected Global Health Issue гарчигтайгаар 2009 онд Сингапур улсад болсон Annual World Dental Congress дээр нээлтээ хийж байсан ба дэлхийн хэмжээнд амны хөндийн өвчлөлийн асуудлууд дээр илүү түлхүү анхаарал хандуулах чиглэлээр бичигдсэн байдаг. Хоёр дахь хувилбарын хувьд өнгөрсөн хугацаанд амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тухайлбал шүд цоорох өвчин, тулгуур эдийн өвчилөл, амны хөндийн гаралтай хавдар зэргийг хамруулан гарсан бодлогын баримт бичиг, старатеги төлөвлөгөөнүүдийг багтаасан байна.

Тус ном нь амны хөндийн эрүүл мэндийн чиглэлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олон чиглэлийн гадаад эх үүсвэрүүдээс авч нэгтгэн дэлгэн үзүүлсэн байна. Benzian болон Williams нарын тайлбарлаж байгаагаар амны хөндийн өвчлөлийн үр нөлөө, амны хөндийн эрүүл мэндийн хангалтгүй байдалд нөлөөлж буй томоохон эрсдэлт хүчин зүйлс, амны хөндийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх менежемент зэрэг асуудлуудыг уг номонд багтаасан гэнэ. Олон үндэстний шүдний холбоодууд, эрүүл мэндийн байгуулагууд, аж үйлдвэрийн мэргэжилтнүүдболон олон нийтэд уншиж ойлгохоор бичигдсэн нь уг бүтээл нь түүнийг ашиглах хэн бүхэнд бодлого боловсруулагчид, засгийн газар, орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдэд хандан олон улсын хэмжээний баримтан дээр тулгуурласан мэдээлэл өгөх замаар амны хөндийн эрүүл мэндийн холбогдолтой төр засгийн бодлого шийдвэрийг өөрчилж сайжруулахад туслах болно гэж Williams хэллээ.

Тус атласт хэвлэгдсэн мэдээллээс харвал дэлхийн нийт хүн амын гуравны хоёр хувь нь л амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа ч амны хөндийн өвчилөл нэн ялангуяа шүд цоорох өвчин нь хамгийн өргөн тархсан хүний өвчлөл гэж тооцогдсон хэвээр байна. “Global Burden of Disease Study судалгаагаар эмчилгээ хийгдээгүй шүд цоорох өвчин нь бүх улс орнуудыг хамарсан хүүхдүүдийн дунд тохиолдож буй хамгийн өргөн хүрээний өвчин эмгэг болохыг батлаад байна” гэж Benzian хэллээ. “Хүүхдүүдийн эмчлүүлээгүй шүд цоорох өвчин нь тухайн хүүхдийн биеийн өсөлтөнд нөлөөлөөд зогсохгүй шүдний өвдөлтийн улмаас хичээл завсардсанаас бүхэлдээ тэр хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх асуудал болж байна” гэж тэрээр онцоллоо.

Oral Health Atlas-ын шинэ хувилбарыг эмхэтгэхэд  Hong Kong Dental Association болон FDI-ийн Vision 2020 oral health initiative тусламж үзүүлсэн гэнэ. Бүтээлд орсон материалуудыг эмхэтгэж цэгцлэхэд нийтдээ 30 гаран мэргэжилтнүүд оролцсон ба хянан тохиолдуулах ажлыг хоёр редактор гүйцэтгэсэн байна.

Хэрэв энэ бүтээлтэй танилцахыг хүсвэл зөвхөн өнөөдөр үнэ төлбөргүйгээр FDI-ийн веб хуудаснаас татаж авч болох гэнэ. Удахгүй уг бүтээл нь FDI-ийн албан ёсны гадаад хэлнүүд болох Франц болон Испани хэл дээр орчуулагдан гарна гэлээ.


Tag:Oral health atlas, гадаад үйл явдал, FDI, World Dental Congress

Бусад мэдээлэл:






avatar