EAO 2015: DENTSPLY Implants компани сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн дээжис болон World Summit Tour арга хэмжээний талаар танилцууллаа
28-Sep-2015 0.0 0

STOCKHOLM, Sweden: European Association for Osseointegration (EAO)- энэ жилийн их хурлын Diamond Sponsor-дын нэг DENTSPLY Implants компани Швед улсын Стокгольм хотод болж буй Европын Оссеоинтэгрэшний Холбооны их хуралд өөрийн имплантын технологийн сүүлийн үеийн ололт дэвшлүүдээ танилцууллаа. Мөн энэ үеэрээ тус компаний зүгээс Хятад, Япон, Умард Америк, Европын улсуудыг хамарсан World Summit Tour арга хэмжээг эхлүүлж байгаагаа зарлалаа.

“Бид хамгийн сүүлийн үеийн инноваци шингээсэн өөрсдийн бүтээгдэхүүн болох OsseoSpeed Profile EV implant,  SYMBIOS Biphasic Bone Graft материал, SYMBIOS Collagen Membrane SR (slow resorbable) Стокгольм хотод болж буй EAO-ийн арга хэмжээн дээр танилцуулж байгаадаа баяртай байна” гэж DENTSPLY Implants-ын Global Platform Implant Systems хариуцсан дэд ерөнхийлөгч Dr Björn Delin хэлж байна. “Олон олон шүдний эмч мэргэжилтнүүдийг тэдний клиникийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдээр хангахад энэ нь бидний хувьд маш чухал зүйл юм” хэмээн тэрээр нэмж хэллээ.

DENTSPLY Implants-ын Global Scientific Affairs хариуцсан захирал Dr Anna Karin Lundgren-ын мэдэгдэж байгаагаас үзвэл тус компаний 3 төрлийн имплант систем нь урт хугацаанд клиникийн амжилттай үр дүн үзүүлсэн байна. Тус компаний OsseoSpeed implants-ын саяхан танилцуулсан судалгааны 5 жилийн үр дүнгээс харахад имплант суулгах үе болон имплантын дээрх бүтцийг холбох бүхий л хугацаанд зөөлөн эд болон ясны түвшин тогтвортой байсан бөгөөд ясны хатингаршлын дундаж түвшин дөнгөж 0,3 мм байсан байна.

Түүнчилэн сүүлийн үед DENTSPLY Implants компани нь  ASTRA TECH Implant System EV-тэй хамтран 3 төрлийн имплантын шугамд зориулсан  Washtray имплант хадгалах трэй систем нэвтрүүлж байгаа гэнэ. Washtray цаг хугацаа хэмнэсэн өртөг хямд имплантын ажилбарын урсгал бий болгоход нэмэр болох юм байна. Мэс засал, цэвэрлэгээ, уурын ариутгал, хадгалалт зэргийг зөвхөн нэг ижил трэй ашигласнаар ийм үр дүнд хүрэх гэнэ.  Washtray нь багаж зэмсгүүдийг хадгалах, эмх цэгтцтэй болгоход тус нэмэр болох төдийгүй шүдний үзлэгийн сандалын эргэн тойронд болох бүхий л ажилбарын явцад ашиглаж болохоор бүтээгдсэн байна.

Уг их хурлын явцад DENTSPLY Implants өөрийн дижитал салбарын бүтээгдэхүүний дээжис болох амны хөндийн болон лабораторийн сканнерийн систем болон ATLANTIS abutments-ийн сүүлийн үеийн хувилбар титанаар хийгдсэн NobelActive 3.0-ыг танилцууллаа.

World Summit Tour

“DENTSPLY Implants-ын World Summit Tour нь бидний худалдан авагч, худалдааны түншүүдэд манай компаний бүтээгдэхүүнүүдийг иж бүрнээр нь танин мэдэхэд маш том тус нэмэр болох үйл явдал бөгөөд энэ арга хэмжээ нь DENTSPLY Implants-ын дэлхий дахинд шүдний салбарын мэргэжилтнүүдтэй нээлттэйгээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны маань нэг хэсэг юм. Бид инноваци болон шинжлэх ухааны хүрээнд олон улсын түвшинд хэн бүхэнтэй уулзаж хамтран ажиллахыг хүсч байна” гэж тус компний дэд захирал  Dr Lars Henrikson хэллээ.

2016–2017 онуудад DENTSPLY Implants нь World Summit Tour арга хэмжээний хүрээнд дэлхийн өнцөг булан бүрийг хамарсан 5000 шүдний мэргэжилтнүүдтэй уулзана гэж төлөвлөж байна. Тус арга хэмжээний шинжлэх ухааны салбарын хөтөлбөрийг дэлхий дахинд нэртэй судлаачид, эрдэмтэдтэй боловсруулсан бөгөөд тус арга хэмжээний гол илтгэгч нар нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн илтгэгчид байх төдийгүй тухайн бүс нутгийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй мэргэжилтнүүдээр лекц уншуулах зэрэг арга хэмжээ багтсан байна.  


Tag:гадаад үйл явдал, конференц, dentsply

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar