Шинэ Зеландын судлаачид шүдний цоорлыг даамжруулалгүйгээр авч үлдэх шинэ технологийг хөгжүүлж байна
29-Sep-2015 564 0.0 0

OTAGO, New Zealand: Шүд цоорох өвчин нь Шинэ Зеланд улсын хувьд хамгийн өргөн тархалттай архаг өвчилөлийн нэгд тооцогддог бол энэ байдал дэлхийн бусад улс орнуудад ч мөн адил. Тэгвэл яг одоо Шинэ Зеландын Otago Их Сургуулийн судлаачид шүд цооролд өртсөн шүдийг удаан хугацаанд хадгалан авч үлдэх, шүдний ломбоны ашиглалтын хугацааг уртасгах нэгэн төрлийн аргыг хөгжүүлж байна.

Шүдний цоорлыг удаашруулах үйлчилэлтэй ихэнх бүтээгдэхүүнүүд нь найрлагандаа мөнгөний нэгдэл агуулдаг нь шүдний өнгөнд өөрчлөлт үзүүлэх томоохон шалтгаан болдог бол энэ удаагийн гарган авсан шинэ технологи нь шүдний өнгөнд нөлөөлөхгүй жижиг ширхэг бүхий мөнгөний нунтаг ашигласан нь шүдний цоорлын тархалтыг барьж тогтоохын зэрэгцээ шүдний өөрийн цооролоос сэргийлэх тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх гэнэ. Судлаачдын мэдээлж байгаагаар уг бүтээгдэхүүнийг цоорлын хөндийгөөс зөөлөрсөн эдийг бүрэн авч дууссаны дараа буюу шүдний ломбо тавихаас өмнө тавьж өгөх юм байна. Энэ үед тус бүтээгдэхүүн нь шүдний гадаргууд нэвчин орж цоорлын шалтгаан болж буй нян бактериудыг бүрэн устгах тул хоёрдогч цоорлын хүндрэл үүсэхээс сэргийлдэг юм байна.

“Бидний гарган авсан энэхүү  бүтээгдэхүүн нь амны хөндийн эрүүл мэнд төдийгүй нийгмийн эрүүл мэндийн үйл хэрэгт маш чухал дэвшил авчирна гэж найдаж байна” гэж Амны хөндийн нөхөн сэргээлтийн тэнхмийн ахлах багш нүүр амны согог засалч Dr Don Schwass хэллээ. “Судалгааны үр дүнгээр бол шүдний цоорлын хүндрэл ач холбогдол өгөхүйц өндөр хэмжээнд буурах төдийгүй шүдний ломбоны ашиглалтын хугацаа уртсах нь эдийн засгийн болон эрүүл мэндийн аль алинд нь ач тустай хэрэг юм” гэлээ.

Otago Innovation буюу тус Их Сургуулийн технологи дамжуулалтын төв оффис одоогийн байдлаар шүдний материалын глобал үйлдвэрлэгчидэд бүтээгдэхүүндээ ашиглахад нь зорилуж тус бүтээгдэхүүний химийн томьёоллын зохиогчийн эрхийг лицензжүүлээд байна.

Шүдний цооролд нь дэлхий дахины хэмжээнд хүүхдүүдийн дунд хамгийн өргөн тархсан өвчилөлд хамаардаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр сургуулийн насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн 60-90 хувь нь тус өвчинөөр өвчилсөн гэсэн байна.

Хэдийгээр Шинэ Зеланд улсын хувьд сүүлийн хэдэн 10 жил амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж эрүүл мэндийн бодлогод өөрчилөлт хийснээр хүн амын дундах а мны хөндийн эрүүл мэндийн асуудлаар нэлээд томоохон дэвшилд хүрч чадсан ч 2009 онд явуулсан Амны хөндийн эрүүл мэндийн тандалт судалгаагаар шүд цоорох өвчний тархалт хүн амын дунд өндөр хэвээрээ байгаа нь тогтоогдсон байна. Судалгаанд 18 болон түүнээс дээш насны 2209 хүн, 2-17 насны 987 хүүхэд хамруулсан бол насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь эмчлүүлээгүй цоорол бүхий шүд, 10 хүн тутмын нэг нь шүдний сурвалжийн цооролтой болох нь тогтоогдсон байна. Энэ нь хүн амын бүхий л насны бүлгүүдийн дунд шүд цоорох өвчний идэвх өндөр байгаагийн нотолгоо болж байна. Хүүхдүүдийн хувьд хоёр хүүхэд тутмын нэг нь шүдний цооролгүй, 5 хүүхэд тутмын 4 нь өмнө жил шүдний эмчид очиж байсан болох нь тогтоогдсон байна. Харин Maori болон Номхон далайн бүсийн хүн амын хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжоор дутмаг байгаа нь тогтоогджээ.

 

 


Tag:шинэ зеланд, урьдчилан сэргийлэлт, шүд цоорох өвчин, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar