АНУ-ын өндөр орлогтой мэргэжилүүдийн жагсаалтыг шүдний салбарын хоёр мэргэжил тэргүүлж байна
01-Oct-2015 0.0 0

CARLSBAD, Calif., USA: Америкийн эрүүл мэндийн тогтолцоонд хамаарах олон мэргэжилүүд цалин, ахуй хангамжийн хувьд бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. CareerCast хэмээх Америкийн ажил хайлтын портал сайт жил бүр Умард Америк тивийг хамарсан ажил мэргэжлийн жагсаалтыг тэдгээрийн эрэлт, орлогод үндэслэн гаргадаг бөгөөд саяхан тус порталаас гаргасан 2015 Jobs Rated report-д шүдний салбараас шүдний эмч (dentist) болон шүдний гажиг заслын эмч (orthodontist) Америк улсын хэмжээнд хамгийн их орлоготой 10 мэргэжлийн жагсаалтанд орсон байна.

Шүдний эмчийн мэргэжил жилийн 146340 USD-ийн дундаж цалинтайгаар жагсаалтын 5-р байрт орсон бол түүний дараа 7-р байрт шүдний гажиг заслын эмч жилийн дундаж 129110 USD-ийн цалинтайгаар жагссан байна.

Уг шилдэг 10-ын жагсаалтанд эрүүл мэндийн салбарын 5 мэргэжил багтсан бол мэс заслын эмч хамгийн өндөр орлоготойгоор 1-рт эрэмблэгдсэн байна. CareerCast-ийн мэдээллээр бол мэс заслын эмч нар жилд дунджаар 352220 USD-ийн цалин авдаг байна. Эрүүл мэндийн мэргэжилүүд дотроос сэтгэцийн эмч 181880 USD цалинтайгаар хоёрдугаарт орсон бол ерөнхий эмч 180180 USD цалинтайгаар 3-р байрт эм зүйч 120950 USD цалинтайгаар 10-р байрт жагссан байна.

Энэхүү жагсаалтанд орсон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн цалин орлогын мэдээллийг U.S. Bureau of Labor Statistics-аас авсан байна.


Tag:гадаад үйл явдал, цалин, АНУ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar