International Orthodontic Congress Лондон хотын ExCeL London Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд сэтгэл татам нээлтээр эхэллээ
01-Oct-2015 0.0 0

LONDON, UK: 8 жилийн дараа Лондонд дахин зохион байгуулагдаж буй International Orthodontic Congress (IOC) буюу Шүдний гажиг заслын салбарын олон улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох энэхүү арга хэмжээг зорин дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган мэргэжлтнүүд энэ салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн ололт амжилттай танилцахаар ExCeL London Exhibition and Convention Centre-д хуран цуглаад байна. Европ тивд зохион байгуулагдаж буй шүдний гажиг заслын энэхүү арга хэмжээнд ойрын өдрүүдэд 6000 гаран шүдний салбарын мэргэжилтнүүд оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Шинжлэх ухааны хөтөлбөрүүдэд тусгагдсанаар 80 гаран шүдний гажиг заслын салбарын үйлдвэрлэгчид өөрсдийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, шинжлэх ухааны судалгааг дэлгэн үзүүлэх гэнэ. Эдгээрийн дийлэнх нь Европ тивийн хувьд анх удаа өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж буй үйлдвэрлэгчид байна.

“Энэхүү конференцид зориулсан үзэсгэлэн худалдаа үнэхээр ер бусын гайхамшигтай эхэллээ. Манай бүтээгдэхүүнийг тэр тусмаа Carriere Motion Appliance-ийг сонирхохоор ирж буй эмч нарын тоо бидэнд үнэхээр гайхамшигтай сюрприз болж байна” гэж Henry Schein Orthodontics компаний Олон улсын худалдааны менежер Nadine Martranchard хэлж байна.

Лондон хотын хувьд шүдний салбарын хамгийн дээр үеийнд тооцогдох конференц зохион байгуулах эрхийг 1931, 1973 оны дараа энэ удаа 3 дахь удаагаа авч байна. Энэ удаагийн их хурлыг World Federation of Orthodontists (WFO) болон British Orthodontic Society хамтран зохион байгуулж байгаа юм. Их хурлын нээлтийн ажиллагааны үеэр WFO-ийн үндэслэгч Dr William DeKock-д тус салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн шагнал гардуулсан бөгөөд “Dr William DeKock-ийн тасралтгүй хүчин чармайлтаар тус холбоо хөл дээрээ баттай тогтож өнөөдөр өөрийн эгнээнд 110 гажиг заслын салбарын нийгэмлэг холбоодыг нэгтгэсэн шүдний гажиг заслын салбарын томоохон байгууллага болоод байна” гэж WFO-ийн Ерөнхийлөгч Dr Roberto Justus цохон тэмдэглэсэн байна.

“Би World Federation of Orthodontists-ын төлөөлөл болж Британи улсад байгаадаа маш их бахархаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 90 орны төлөөлөл 6200 шүдний гажиг заслын мэргэжилтнүүд хуран цуглаад байна” гэж International Orthodontic Congress (IOC)-ийн зохион байгуулах хорооны дарга Prof. Jonathan Sandler нээлтийн ажиллагааны үеэр зочид төлөөлөгчидөд хандан хэллээ.

Дараагийн International Orthodontic Congress (IOC) 2020 онд Япон улсын Yokohama хотод болно.


Tag:гадаад үйл явдал, конференц, британи, Лондон, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar