Шүдний имплантын салбарын мэргэжилтнүүд оссеоинтэгрэшний онол эмнэлзүйн салбарт нэвтэрсэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
02-Oct-2015 340 0.0 0

STOCKHOLM, Sweden: Өнгөрсөн сарын 24-26 өдрүүдэд Шведийн Стокгольм хотод анх удаа European Association for Osseointegration (EAO)-ий Их Хурал болж өнгөрлөө. Стокгольм хотод болсон 24 дэх удаагийн энэхүү Их Хуралд 2500 гаран мэргэжилтнүүд ирж оролцсон байна. Тус их хуралд имплантын салбарт тулгамдаж буй асуудлуудын чиглэлээр хэд хэдэн төрлийн симпозиум, гардан дадлагын семинар, постер үзүүлэн зэрэг хэлбэрүүдээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагджээ.

Стокгольм хотод болсон 3 өдрийн арга хэмжээ нь үндсэндээ сүүлийн 50 гаран жилд оссеоинтэгрэшний клиникийн салбарт гаргасан хөгжил дэвшилд зориулагдсан бөгөөд орчин үеийн шинээр үүсэж буй техникүүдэд анхаарлаа хандуулж өдөр тутмын практикт хэрэглэгдэж буй төхөөрөмжүүдийн тухай авч хэлэлцсэн байна.

Зохион байгуулагчид Нидерланд зэрэг европын умард зүгийн орнууд болон гадаадаас имплантын чиглэлийн 50 шилдэг мэргэжилтнүүдийг урин авчирч имплантын салбарт хийгдэж буй хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтууд эмнэлзүйн концепцүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн байна. Түүнчилэн их хурлын хажуугаар имплантын салбарын пүүс компаниуд шинэ бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөө танилцуулах үзэсгэлэн зохион байгуулжээ. Уг их хурлын үзэсгэлэн худалдаанд 100 гаран шилдэг компаниуд оролцсон байна.

Их хурлын сүүлийн өдөр Европын Оссеоинтэгрэшний Холбооны Ерөнхийлөгч Prof. Daniel van Steenberghe имплантын салбарт хийгдэж буй судалгаанд зориулсан Европын хамгийн нэр хүндтэй шагналыг гардууллаа. Энэ жилийн шагналын эзэн нь тус шагналд илгээгдсэн 600 гаран өгүүллүүдийн авторууд дундаас тодорч байгаагаараа онцлог гэнэ. Их хурлын үеэр мөн тус холбооны анхны ерөнхийлөгч Prof. Daniel van Steenberghe Европын Оссеоинтэгрэшний Холбооны Гавьяат гишүүн өргөмжлөл хүртлээ. Одоогоор тус холбооны гавьяат гишүүнчилэлийн эрхийг Profs. Per-Ingvar Brånemark, André Schroeder нар л хүртээд байсан юм.

Тус Их хурлын олон нийтийн чанартай нэлээд олон үйл явдлууд зохион байгуулагдсаны нэг нь конгрессийн өмнөх коктейль хүлээн авалт бөгөөд уг хүлээн авалт 9-р сарын 23-ы орой жил бүрийн Нобелийн шагналын хүлээн авалт болдог Stockholm City Hall-д болсон байна. Конгрессийн Гала хүлээн авалт The Vasa Museum болсон ба уг музей нь дэлхийд 17-р зууны хэлбэрээ хадлагалан үлдсэн цорын ганц барилгад тооцогддог.

Энэ жилийн конгресс нь имплантын эцэг хэмээн тооцогддог Brånemark-ийн гэгээн дурсгалд зориулагдсан тул түүний дурсгалыг хүндэтгэх симпозиум Karolinska Institutet-ийн Aula Medica хүндэтгэлийн танхимд болсон байна.

Дараагийн буюу 25 дахь удаагийн их хурал 2016 оны 9-р сарын 29-өөс 10-р сарын 1-нд Парисын төв хэсэгт орших Palais des Congrès de Paris-д болно. Уг арга хэмжээг Францын Периодонтологийн Холбоо болон Имплантын холбоо хамтран зохион байгуулна. Их хурлын албан ёсны хэл нь Англи хэл байна. 2016 оны Европын Оссеоинтэгрэшний Их Хурал нь Япон улсыг зочин орноор оролцуулахаар урьсан байна. Иймд зарим секцүүд Япон хэл дээр зохион байгуулагдаж магадгүй.

Хурлын бүртгэл www.eao-congress.org хаягаар 3-р сарын 16-нд эхлэнэ. Илтгэлийн товч хувилбарыг онлайнаар 2015 оны 12-р сараас 2016 оны 4-р сарын 1 хүртэл илгээх боломжтой


Tag:шүдний имплант, швед, гадаад үйл явдал, конференц, оссеоинтэгрэшн

Бусад мэдээлэл:






avatar