ICOI 2015: Шүдний имплантын салбарын мэргэжилтнүүд Берлин хотод хуран цугларна
05-Oct-2015 0.0 0

Өнөөдөрийн байдлаар International Congress of Implantologists (ICOI)-ыг имплантын салбарын хамгийн том байгууллага гэж хэлэхгүй ч имплантын салбар дахь тасралтгүй сургалтын хамгийн том ханган нийлүүлэгч гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ. International Congress of Implantologists их хурал сүүлийн 30 гаран жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт жил бүр зохион байгуулагдсаар ирсэн байна. Тэгвэл 2015 оны International Congress of Implantologists их хурал 10-р сарын 15-17-ы өдрүүдэд Герман улсын Берлин хотод болох гэж байна.

10-р сарын 15 өдөр нээлтийн ажиллагааны дараа шууд үргэлжилэн Young Implantologists programme-д хамаарах залуу мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухааны арга хэмжээ болон хэд хэдэн их хурлын өмнөх гардан дадлагын семинариуд зохион байгуулагдна. 16-17-ы өдрүүдэд олон улсын чанартай гол илтгэгчид имплант эмчилгээ болон түүнд зориулсан материал тоног төхөөрөмжүүдийн чиглэлээр гол гол илтгэлүүдээ хэлэлцүүлнэ. Эдгээр илтгэлүүдийн сэдвүүдэд 3D оношлогооны төхөөрөмжүүдийг ашиглан хэрхэн имплантын төлөвлөгөө боловсруулах, хатуу болон зөөлөн эдийн нөхөн сэргээлт, энгийнээс авхуулаад нарийн түвэгтэй мэс заслын болон хиймэл шүдэлбэрийн ажилбарууд, имплантын хүндрэлийг шийдвэрлэх арга замууд зэрэг багтсан байна. 10-р сарын 16-ы орой уг Их хурлын Гала хүлээн авалт болно.

Энэ их хуралд имплантын салбарын мэргэжилтнүүд, шүдний эмч, техникч, оюутнууд, пүүс компаниудын төлөөлөл оролцуулаад 1000 гаран мэргэжилтнүүд цугларахаар мэдүүлгээ өгөөд байна.

Берлин хот бол түүх дурсгалын болон урлагийн бүтээлүүдээрээ алдартай хот юм. Энэ нь Герман улсын хамгийн том хот төдийгүй нийслэл хот нь юм. 1989 онд хоёр Герман улсыг тусгаарлаж байсан Берлиний хана нуран унаснаар Берлин хот нь дэлхийн урлаг соёл, бизнес, шинжлэх ухааны төвүүдийн нэг болон дахин сэргэсэн юм. Энэ хотод дэлхийн 180 үндэстний төлөөлөл 3,4 сая иргэн оршин суудаг нь Европ тивийн хамгийн том олон үндэсний төвлөрсөн хотын нэгд тооцогддог.

Энэ удаагийн International Congress of Implantologists (ICOI) их хурал Берлин хот дахин нэгдсэний бэлэг тэмдэг болох Brandenburg Gate-ийн ойролцоо орших Maritim Hotel-д болно.

ICOI нь 1972 онд шүдний эмч, нүүр амны мэс засалчид, периогийн эмч нар, нүүр амны согог засалчид, сувгийн эмчилгээний эмч нар, гажиг заслын эмч, шүдний техникчид зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэн байгуулагдсан байна. Одоогийн байдлаар тус холбоо нь 13 000 гаран гишүүдтэй гэнэ.

Их хурлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.icoiberlin2015.org хаягаар авна уу


Tag:Герман, шүдний имплант, конференц, Берлин, гадаад үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar