Шүдний тулгуур эдийн өвчин болон зүрхний өвчний хоорондох хамаарлын илүү сайн нотолгоо олдлоо
06-Oct-2015 917 0.0 0

ÖREBRO, Sweden: Хэдийгээр шүдний тулгуур эдийн өвчин болон зүрх судасны өвчлөлийн хооронд ямар нэгэн хамаарал байгааг аль эрт олж тогтоосон ч судлаачид тулгуур эдийн өвчилөл зүрхний өвчинд яг хэрхэн нөлөөлж байгаа гол шалтгааныг хараахан олж илрүүлээгүй байсан юм. Тэгвэл Шведийн Örebro Их Сургуулийн судлаачид эдгээрийн хоорондын хамаарлыг илүү тодруулсан нэгэн нээлтийг хийгээд байна.

Шүдний тулгуур эдийн өвчин болон зүрхний өвчний оношлогоо эмчилгээний процессд нөлөөлөх био маркерийг олж илрүүлэх зорилгоор Шведийн судлаачид зүрхний аортын гөлгөр булчингийн эсийг өсгөрийн аргаар гаргаж аваад түүнийгээ зүрхний шигдээс бүхий өвчтөний титэм судасны хананаас ялган авсан тулгуур эдийн өвчин үүсгэгч гол бактериудын нэг болох Porphyromonas gingivalis-аар халдварлуулсан байна.

Үүний дүнд судлаачид тулгуур эдийн өвчиний эмгэг төрөгчийн улмаас үүсгэгддэг хөнөөлт фактор болох gingipains болон үрэсвэл үүсгэгч фактор болох Angiopoietin-2 зэргийг олж илрүүлсэн байна. Эдгээрийн улмаас гөлгөр булчингийн эсэд үрэвслийн эсрэг өсөлтийн фактор болох  Angiopoietin-1-ы ялгаралт дарангуйлагдсан байгааг тогтоожээ. P. Gingivalis нь туршилтын эсийн 982 генийн үйл ажиллагааг өөрчилсөний улмаас энэ нь үрэвсэл үүсэх болон судас хатууралтын эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн байна.

Судлаачдын мэдэгдэж байгаагаар тулгуур эдийн өвчин болон судас хатуурах өвчний хооронд гол үүрэг гүйцэтгэж буй фактор нь Angiopoietin-2 гэнэ. Тус Их Сургуулийн Department of Health and Medicine-ы судлаач Boxi Zhang эдгээр хоёр өвчнүүдийн хоорондын хамарлын механизмийг олж илрүүлсэнээр ойрын ирээдүйд эдгээрт зориулсан биомаркерийг олж илрүүлэх боломжтой гэлээ.

Энэхүү судалгаа нь “Gingipains from the periodontal pathogen Porphyromonas gingivalis play a significant role in regulation of Angiopoietin 1 and Angiopoietin 2 in human aortic smooth muscle cells” гарчигтайгаар Infection and Immunity journal-ын 8-р сарын 17 өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:зүрхний эмгэг, судалгааны тойм, тулгуур эдийн өвчин

Бусад мэдээлэл:






avatar