Австралийн шүдний эмч нар Jamie Oliver-ийн санаачилсан сахарын хэрэглээнд онцгой албан татвар тогтоох асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлл
08-Oct-2015 0.0 0

ST LEONARDS, Australia: Сүүлийн үед сахар нь дэлхий дахиныг хамарсан глобал шинжтэй эрүүл мэндийн олон асуудлуудын хамгийн гол шалтгаан болж байгаа талаарх мэдээлэл баримт өсөн нэмэгдсээр байна. Британийн алдартай тогооч, хоол хүнсний чиглэлийн компанит ажил өрнүүлэгч Jamie Oliver энэ 9-р сард Jamie’s Sugar Rush баримтат цувралынхаа нээлтийг хийлээ. Австралийн Шүдний Эмч Нарын Холбоо (The Australian Dental Association) Jamie Oliver-ийн санаачилсан сахарын хэрэглээнд татвар тогтоох санаачилгыг Австрали улсын хэмжээнд албан ёсоор дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Jamie’s Sugar Rush баримтат цуврал нь олон нийтэд сахарын хэрэглээ хэт ихсээд байгаад гүн гүзгий ойлголт төрүүлэхэд чиглэсэн юм байна. Тухайлбал энэ кинонд сахарын хэт их хэрэглээ нь архи, тамхины адил биеийн эрүүл мэндэд аюултай бөгөөд таргалалт, 2-р төрлийн чихрийн шижин өвчний тархалт хүн амын дунд ихсэж байгаагийн гол шалтгаан болж байгааг баримтаар дэлгэн үзүүлсэн байна. Түүнчилэн Их Британы парламентад шахалт үзүүлсэнээр нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хоол хүнс болон ундааны үйлдвэрлэлийг хэрхэн өөрчилж болох Oliver-ийн төлөвлөгөөг багтаасан байна.

“Сахар бол Австрали улсын хэмжээнд шүдний цоорол өвчний тархалтанд хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл юм. Хүүхэд насанд тохиолдож байгаа амны хөндийн эрүүл мэндийн хангалтгүй байдал нь насанд хүрэгчдийн амны хөндийн эрүүл мэнд мөн хангалтгүй байх хамгийн хүчтэй нотолгоо болж өгч байна. Иймд орчин үед хүчтэй трэнд болж буй чиг хандлагыг бодолцож үзэх нь зүйтэй юм” гэж Австралийн Шүдний Холбооны Амны хөндийн Эрүүл Мэндийн хэлтсийн дарга Dr Peter Alldritt үзэж байна. “Австралийн Шүдний Холбоо Jamie Oliver-ийн санаачилгыг түрэн дэмжиж байгаа бөгөөд сахар, сахар агуулсан амттан чихэр, хийжүүсэн ундааны үйлдвэрлэгчидэд нэмэлт татвар төлөх асуудлаар Австралийн засгийн газарт хандаж уриалга гаргана” гэж хэллээ.

Australian Institute of Health and Welfare-ийн 2014 оны мэдээллээр 6 настай хүүхдүүдийн сүүн шүдний талаас илүү хувь, 12 настай байнгын шүд шүдэлсэн хүүхдүүдийн бараг тал хүртэл хувь нь шүд цоорох өвчинд өртсөн гэсэн мэдээлэлтэй байна.

Дэлхий ертөнхцийн бусад улс орнуудад сахарын татвар аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн бөгөөд тухайлбал Мексик улс 2013 онд улс орныхоо хэмжээнд сахар агуулсан ундаанд онцгой албан татвар тогтоосон байна. The British Medical Association үзэж байгаагаар сахар агуулсан ундааны зүйлд 20%-ийн татвар тогтоовол энэ нь хүн амын дундах таргалалтанд сайн нөлөө үзүүлж чадна гэлээ.

www.jamieoliver.com/sugar-rush хаягаар хандаж Jamie Oliver-ийн санаачилгатай илүү дэлгэрэнгүй танилцана уу


Tag:сахарын хэрэглээ, менежемент, австрали, таргалалт, шүд цоорох өвчин, Сахар

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar