Швейцарийн судлаачид жинхэнэ шүдний натурал бичил бүтэц бүхий хиймэл шүд бүтээх MASC технологи хөгжүүлж байна
08-Oct-2015 455 0.0 0

ZURICH, Switzerland: Zurich (the Swiss federal institute of technology)-ийн судлаачид байгалийн гаралтай композит материалууд тухайлбал шүд, далайн хясаа зэргийг дуурайлган хийх боломж олгох нэгэн шинэ төрлийн технологи хөгжүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэ технологийг ашигласнаар шүдний хатуу эдийн бүтцийг яг амьд шүднийх шиг гарган авч яг жинхэнэ мэт тугалмайн бүтэц бүхий хиймэл шүд бүтээх боломжтой гэнэ.

“Бидний технологи нь 3D хэвлэгчтэй төстэй боловч 10 дахин хурдан төдийгүй зардалд хэмнэлттэй” гэж ETH study group-ийн пост докторын хөтөлбөрийн судлаач Dr Florian Bouville үзэж байна. Энэхүү шинэ технологийг Magnetically assisted slip casting (MASC) гэж нэрлэж байгаа бөгөөд нарийн түвэгтэй бүтэцтэй композит материалыг яг жинхэнэ эх хувилбартай нь дээд зэргийн адил төстэй бүтээх чадвартай юм байна.

Энэ технологийг шүдний салбарт дэлгэн үзүүлж байгаа нь шүдний салбарын ирээдүйд жинхэнэ мэт хиймэл шүд гарган авахад мач чухал ач холбогдолтой гэж үзэж байна. “Энэ технологиор хийсэн хиймэл шүдэнд хийсэн хатуулаг болон бат бөх байдлын шинжилгээ нь жинхэнэ шүдтэй маш ойролцоо байсан” гэж ETH-ийн Комплекс материал судлалын профессор Dr André Studart хэлж байна.

MASC технологийн процесс нь хуванцар матрицыг соронзжуулсан керамик ялтаснууд бүхий уусмалаар дүүргэх ажилбар юм байна. Эх хувилбарын загварыг төгс гаргахын тулд өөр хорондоо ялгаатай давхаргуудад байрлаж буй бичил ялтсууд нь өөр хоорондоо холбогдох бөгөөд соронзон орон нь уг материалыг нягтаруулах ердийн интервалын хооронд чиглэлийг нь өөрчилөхөд нөлөөлдөг байна. Соронзон орны нөлөөгөөр керамик ялтасууд нэгэн төлөвт жигдрэл үүсгэсний дүнд өөр хоорндоо ялгаатай шинж чанар бүхий давхаргууд нэгэн биетийн дотор бүрэлдэн бий болдог ажээ.

MASC технологи гарч ирсэнээр хиймэл шүдний протез үйлдвэрлэлийн салбарт ашиглаж байсан материалын салбарт маш том дэвшил гарлаа гэж Dr André Studart цохон тэмдэглэлээ. Удахгүй жинхэнэ шүдний бүтэцтэй төстэй бүтэц бүхий хиймэл шүдийг шүдний лабораторид бүтээдэг болно гэж тэрээр үзэж байна.

Бас нэг өөр чиглэлийн технологи нь шүдний паалангийн өнгийг хуулбарлан бүтээх чиглэлээр хөгжүүлж байна. Энэ технологийг гарган авсанаар шүдний бүтцийг иж бүрнээр нь нөхөн сэргээх боломж бүрдэх юм. EHT-ийн веб хуудсанд тавигдсан мэдээллээс харвал керамик ялтсуудыг соронзон орны нөлөөгөөр нэгэн чиглэлд оруулах MASC process-ийн технологи аль хэдий нь зохиогчийн эрхээр баталгаажсан байна.

Энэхүү судалгаа нь “Magnetically assisted slip casting of bioinspired heterogeneous composites” гарчигтайгаар Nature Materials journal-ийн 9-р сарын 21-ы өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, технологи, 3D

Бусад мэдээлэл:






avatar