10-р сарын 21-24 өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод DenTech China 2015 үзэсгэлэн яармаг болох гэж байна
12-Oct-2015 0.0 0

SHANGHAI, China: Хоёр долоо хоногийн дараа БНХАУ-ын хэмжээнд шүдний материал технологийн үйлдвэрлэлийн салбарын голлох томоохон үйл явдлуудын нэг болох 19 дэх удаагийн DenTech China үзэсгэлэн худалдаа Шанхай хотод болох гэж байна. 1994 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд DenTech China нь шүдний салбарын мэргэжилтнүүд тасралтгүй сургалтын үүднээс заавал оролцох ёстой чухал үйл явдлын нэгд тооцогдох болсон байна. Уг үзэсгэлэн худалдааны зэрэгцээ явагдах шинжлэх ухааны хөтөлбөрт 200 гаран секцүүдэд хуваагдсан өргөн хүрээний сургалт, зөвлөгөөнүүд, Shanghai Prosthodontic Symposium зэрэг гардан дадлагын сургалтууд багтсан байна.

Симпозиум 10-р сарын 21-22-нд болно. 10-р сарын 21-24-ы хооронд Shanghai World Expo Exhibition and Convention Center-д болох DenTech China үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн зочид уг симпозиумд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Симпозиум дээр олон улсын нэр хүнд бүхий мэргэжилтнүүд хоршихуй, шүдний элэгдэл, шүдний имплант эмчилгээ,  peri-implant-ын үрэвсэл гэх мэт сэдвүүдээр илтгэл тавина.

“БНХАУ-ын нүүр амны согог заслын салбарын үйл ажиллагааны чадамжийг ахиулах нөгөө талаар хэрэглэгч худалдан авагчдын хүсэл шаардлагаар, шүдний салбарын материал тоног төхөөрөмжийн иж бүрэн ханган нийлүүлэлтэнд БНХАУ-ын оролцоог нэмэгдүүлэх үүднээс  DenTech China үзэсгэлэн худалдааны нэг хэсгээр Shanghai Prosthodontic Symposium-ыг нэмсэн юм” гэж тус шүдний салбарын конференц, үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч Shanghai UBM Showstar Exhibition-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Grant Chen хэлж байна.

2015 оны энэ удаагийн үзэсгэлэнд гадаадаас ирж оролцох оролцогчдын тоо ихсэж байна. Герман, Америк, БНСУ-ын пүүс компаниуд нэгдэж өөрсдийн үндэсний павильон үүсгэж оролцоно. БНСУ-ын павильон л гэхэд нийтдээ 1000м2 талбайг хамарч 60 гаран компаниуд оролцож байна. DenTech China үзэсгэлэн худалдааны хамгийн удаан хугацааны түнш Герман улсын Шүдний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (the Association of German Dental Manufacturers) хамгийн сүүлийн үеийн технолгийн инновацийг харуулсан, Германы зах зээлд тренд болж буй бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлсэн 50 гаран компани хамтарсан үндэсний павильон гаргана.

DenTech China-ийн урьдчилан таамаглаж байгаагаар гадаадын 700 гаран компани, дэлхийн 50 гаран улс орнуудыг хамарсан 3000 гаран олон улсын зочид энэ удаагийн арга хэмжээнд оролцоно гэж үзэж байна.


Tag:гадаад үйл явдал, үзэсгэлэн худалдаа, dentech, конференц, china, БНХАУ

Бусад мэдээлэл:






avatar