Шүдний паалан нь гарал үүслийн хувьд арьснаас гаралтай болохыг батлах баримт Nature сэтгүүлд нийтлэгдлээ
13-Oct-2015 341 0.0 0

UPPSALA, Sweden: Шүдний паалан нь хүний биеийн бүтээн бий болгодог хамгийн хатуу биет юм. Паалан нь хүний биеийн бүтцэд ордог өөр хоорондоо ялгаатай 4 томоохон эдийн нэг бөгөөд түүний улмаас шүд гялалзсан цагаан өнгөтэй хатуу зүйл болдог. Тэгвэл саяхан судлаачид шүдний паалан нь гарал үүслийн хувьд хүний биеийн шал өөр бүтэцтэй хэсэг болох арьсны эдтэй нэг гаралтай болохыг олж илрүүлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаад байна.

Хүний шүд зөвхөн амны хөндийд л байралдаг бол зарим төрлийн загаснууд биеийн гадна гадаргуу дээрээ хайрс мэт жижиг шүднүүдтэй байдаг. Шведийн Uppsala University болон Хятадын Бээжин хотын Institute of Vertebrate Paleontology and Paleoanthropology-ын судлаачид хамтран умард Америк тивээс олдсон эртний Lepisosteus төрлийн загасыг судалсан бөгөөд учир нь уг загасны хайрс нь гадуураа ganoine гэж нэрлэдэг паалан төст зүйлээр хучигдсан байдаг юм байна.

Lepisosteus-ийн арьснаас ялган авсан генийн судалгаагаар паалан ялгаруулдаг 2-3 төрлийн дахин давтагдашгүй уургийн матрицыг олж илрүүлсэн ба энэ нь ganoine бол паалангийн нэг хэлбэр гэдгийг баталж өгч байна. Шүдний паалан нь аманд үүссэн үү эсвэл арьсан дээр эхэлж үүсэн үү гэдгийг тодруулахын тулд судлаачид хятадын Psarolepis загас болон шведийн Andreolepis загасны шүднүүдийг судалсан байна. Psarolepis загасны хайрс болон арьсны шүдэнцэрүүд нь паалангаар хучигдсан ч яг аман дахь шүд нь паалангүй байсан байна. Andreolepis загасны хувьд зөвхөн хайрс нь л паалангаар бүрхэгдсэн байдаг байна.

Судалгааны эдгээр үр дүнгүүдийг нэгтгэн үзээд шүдний паалан бол арьснаас гаралтай юм гэж үзсэн байна. Uppsala University-ийн Evolutionary Organismal Biology-ын профессор Dr Per Ahlberg “Psarolepis болон Andreolepis нь араг яс бүхий заагснуудын эрт үеийн төлөөлөл бөгөөд эдгээрийн шүднүүд нь паалангүй байгаа нь тэрээр ялгаран хөгжөөгүй байгаатай холбоотой гэж бид үзэж байгаа гээд иймд шүдний паалан нь арьснаас гаралтай бөгөөд бид түүнийг ganoine гэж нэрлэж байгаа бөгөөд арай хожуу ялгаран хөгжиж паалан болсон юм ” гэж тайлбарласан байна.

Энэхүү судалгаа нь эдийн ялгаран хөгжилийн асуудалд палентологи болон геномын судалгааны мэдээллийг хавсран ашигласнаараа анхдагч гэдгээрээ онцлог юм байна. Судалгааны үр дүн “New genomic and fossil data illuminate the origin of enamel” гарчигтайгаар Nature сэтгүүлийн 9-р сарын 23-ы өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, шүдний бүтэц, швед, паалан

Бусад мэдээлэл:






avatar