FDI World Dental Federation 2015 оны World Dental Congress-ыг Тайланд улс амжилттай зохион байгуулсаныг мэдэгдлээ
14-Oct-2015 0.0 0

GENEVA, Switzerland: FDI Annual World Dental Congress нь дэлхийн хэмжээнд шүдний эмч мэргэжилтнүүдийн хувьд хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм. 2015 оны Их Хурал Тайланд улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. 9-р сарын 22-25 өдрүүдэд шүдний эмч мэргэжилтнүүд, нийгмийн эрүүл мэндийн салбарын сонирхлын бүлгүүдийн төлөөлөгчид, шүдний материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын бизнесменүүд Тайланд улсын Нийслэл Бангкок хотод хуран цугларсан юм.

Уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 16000 гаран зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн салбар болон шүдний салбарт тулгамдаж буй асуудлуудын сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж шүдний материал тоног төхөөрөмжийн салбарт гарч буй сүүлийн үеийн дэвшилтэй танилцан ололт ажилтаас нь суралцсан байна.

FDI World Dental Federation-ы мэдээлж байгаагаар тус байгууллагын ороннутгийн төлөөлөл Dental Association of Thailand энэхүү арга хэмжээг зохион байгуулахад энэ жил асар том дэвшил гаргасан байна. Уг арга хэмжээг зохион байгуулахад Тайланд улсын болон бусад улс орнуудын 4800 орчим шүдний эмч 1500 гаран оюутнууд хувь нэмрээ оруулсан байна. Хуралд оролцсон дийлэнх зочид Азийн орнуудаас тухайлбал Филлипинн, Энэтхэг, Хятад, Малайз, Япон улсуудаас ирсэн байна. Гэсэн хэдий ч бусад улс орнуудаас тухайлбал АНУ, Пакистан ирсэн зочид олон байлаа.

Их хурлын хэмжээнд ойролцоогоор 100 гаран нэр хүндтэй илтгэгчид өөрийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж бусад судлаачид асар өргөн хүрээний презентаци болон постер үзүүлэн бэлтгэж оролцсон гэнэ. 2015 оны бас нэг тэмдэглүүштэй зүйл нь Oral Health Atlas-ын хоёр дахь хувилбарын нээлт болсон, гурав дахь удаагийн World Oral Health Forum болж дэлхийн хэмжээнд сахарын замбараагүй хэрэглээ нь аюул дагуулж байгааг хэлэлцэж шийвэрлэх арга замын талаар санал дэвшүүлсэн байна. Их хурлын зэрэгцээ зохион байгуулсан World Dental Exhibition –д 230 олон улсын болон 60 үндэсний компаниуд оролцож сүүлийн үеийн материал технологийн ололтуудаа дэлгэн үзүүлсэн бөгөөд уг үзэсгэлэнг ойролцоогоор 4700 орчим хүн үзэж сонирхсон байна. Тус үзэсгэлэнд Герман, Америк, Англи, Итали, Хятад, Энэтхэг улсууд үндэсний хэмжээний павильон зохион байгуулан оролцосон байна.

Азийн Тайланд улсад тус их хурал амжилттай зохион байгуулагдсаны дараа 2016 оны үйл явдал Европруу буцан ирж байна. Ирэх жилийн 9-р сарын 7-10 хооронд Польш улсын Poznań хотод болох бөгөөд энэ нь Төв Европын улсуудад зохион байгуулагдаж байгаа анхны AWDC болох юм.


Tag:гадаад үйл явдал, FDI, World Dental Congress

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar