Мэдээ алдуулах тариа хийх, шүдний мэс ажилбар зэрэг нь шүдний эмчээс айх айдсыг хамгийн ихээр өдөөж өгдөг
15-Oct-2015 0.0 0

HONG KONG: Шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдас (Dental anxiety) гэдэг нь шүдний тусламж үйлчилгээний хүртээмжид хамгийн том саад болдог хүчин зүйл юм. Өвчтөний шүдний эмчээс айх айдас нь ихэвчилэн түүнд өмнө нь шүдний эмнэлэгт тохиолдсон ямар нэгэн гашуун дурсамжтай холбоотой байдаг ч энэ талаар яг бодит баримтанд тулгуурлан хийсэн судалгаа өнөөг хүртэл хязгаарлагдмал байгаа юм. Тэгвэл судлаачид Dental Anxiety Provoking Scale (DAPS) хэмээх шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдсын хэмжүүрийг хөгжүүлээд байгаа бөгөөд түүний тусламжтайгаар яг ямар айдас нь шүдний эмнэлэгт очих сэдэлд саад болоод байгааг олж тогтоохыг оролдсон байна.

Судалгаанд Хонг-Конгийн 2 их сургуулийн нийт 460 эрэгтэй болон эмэгтэй оюутнууд хамрагдаж шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдсыг өдөөгч хүчин зүйлийн хэмжүүр болох 73 асуудлыг багтаасан асуумжид хариулсан байна.  Dental Anxiety Provoking Scale-ийг үнэлэхдээ 7 хүчин зүйлийг авч үзсэн бөгөөд эмчийн хяналтын үзлэг, тариа тарих, чулуу авах болон өрөмдөх, анхаарал халамж, хяналтгүй орхих, эмнэлгийн орчин зэргийг багтаасан байна.

Судалгаанд хамрагдагсадын 160-д  нь нь тариа хийх болон шүдний мэс ажилбар зэрэг нь айдсыг өдөөгч хүчин зүйл болох нь тогтоогдсон байна. Гэвч энэхүү олж илрүүлсэн зүйл нь статистикийн хувьд тийм ч ач холбогдол өгөхөөр биш байсан бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй оролцогчдын хувьд тариа тарих, мэс ажилбар, шүдний чулуу авах зэрэг нь айдсыг хамгийн их өдөөгч хүчин зүйл байсан бол эрэгтэй оролцогчдын хувьд хяналтгүй орхих, бусдын зовлонг ойлгох чанар, эмчийн хяналтын үзлэг зэрэг нь хамгийн их сэтгэл түгшээдэг зүйл гэсэн байна.

Түүнчилэн эдгээр дээрээс бас шүдний эмчийн өөрийн зан ааш шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдас үүсэх, илрэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Эмч болон өвчтөний харилцаа өвчтөнд эмчилгээний явцад бүх зүйл хяналтанд байгаа, аюулгүй байгаа гэдэг мэдрэмж төрүүлэхэд маш хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байна.

Судлаачид судалгааныхаа дүгнэлт хэсэгтээ Dental Anxiety Provoking Scale (DAPS) айдсын хэмжүүр нь өөртөө шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдсыг олж илрүүлэх хувь хүнд зориулсан аргачлалыг багтаасан төдийгүй асуудлыг гүнзгийрүүлэн судлах нэмэлт судалгааны боломжуудтай тул энэ нь шүдний эмнэлэг үйлчилгээнээс хэт их айх айдастай өвчтөний яг юунаас болоод тийм их айдас түгшүүр төрдөгийг олж илрүүлэх боломж олгож байгааг дурдсан байна.

Энэхүү судалгаа нь “Development of a Dental Anxiety Provoking Scale: A pilot study in Hong Kong” гарчигтайгаар Journal of Dental Sciences сэтгүүлийн 9-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

 


Tag:Шүдний эмчилгээ, судалгааны тойм, айдас, dental anxiety, Шүдний эмч

Бусад мэдээлэл:






avatar