American Academy of Paediatric Dentistry (AAPD) зүгээс Halloween баярыг шүдэнд ээлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа
15-Oct-2015 0.0 0

Шүд цоорох өвчинөөс сэргийлэх үүднээс АНУ-ын хүүхдийн шүдний эрүүл мэндийн тэргүүлэх олон нийтийн байгууллага болох American Academy of Pediatric Dentistry-ийн зүгээс эцэг эхчүүд болон хүүхдийг асран хамгаалагч нарт Halloween баярын үеэр хүүхдийнхээ идэж байгаа зүйлд анхаарлаа хандуулж хяналт тавихыг уриалсан байна.

Жил бүр Америкчууд чихэрлэг амттанд нийтдээ 9 тэрбум USD зарцуулдаг байна. 10-р сарын сүүлээр болдог энэ баярын үеэр хамгийн их чихэр жимс амттанг хүүхдүүд хэрглэдгийн улмаас баярын дараа 5-14 насны дунджаар 41 сая хүүхэд шүдний эмчид ханддаг.  Тэгвэл AAPD энэ баярын үеэр эцэг эхчүүд хүүхдийнхээ идэж байгаа зүйлд анхаарал хандуулсанаар хүүхдүүдээ шүдний эчид очтол асуудлыг хүндрүүлэхгүй байх боломжтой гэж үзэж байна.

“Хүүхдийн аманд чихэр удаан хугацаанд байх нь цоорлын хөндийд байгаа нянгууд өсөж үржиж шүдний пааланд хор нөлөөтэй хүчил ялгаруулахад хүргэдэг. Иймд боломжтой бол хүүхдэд амны хөндийд түргэн хугацаанд уусч алга болдог чихэр өгөх нь зүйтэй” гэж AAPD-ийн ерөнхийлөгч Dr. Robert Delarosa хэлж байна. “Гэхдээ хүүхдийг унтахаас нь өмнө шүдийг нь заавал угаалгаж байх хэрэгтэй” гэж тэрээр нэмж хэллээ.

AAPD-ийн Halloween баярт зориулан гаргасан санамжид дараах зүйлс багтсан байна.

-Наалдамхай, хатуу, исгэлэн чихэр нь шүдний ломбо, шүдний завсар гаргагч, гажиг заслын зэмсэгэнд халгаатай гэдгийг анхаар

- Зарим төрлийн хоол хүнс тухайлбал амтат ёогурт, жимсний жүүс зэрэгт агуулагддаг нууцлагдмал чихэрлэг зүйлс буюу глюкоз, фруктоз нь мөн сахарын адил шүдэнд хор хөнөөлтэй гэдгийг анхаарах

- Савалсан ус нь хог хаягдал үүсгэж орчиныг бохирдуулдаг төдийгүй фтор агуулдаггүй тул шүдэнд ашиг тусгүй. Иймд Halloween баярын үеэр тус баярт зорилсан зураг баглаа боодол бүхий дахин ашигладаг саванд хүүхдэдээ зоруилалтын ус хангамжийн эх үүсвэрээс фтортой ус дүүргэж өгсөн дээр

- Хүүхдэд хоол сонгохдоо орц тунг нь сайтар тохируулсан махан хоолоор хүүхдэд дутагдаж буй энерги болон сахарын хэрэгцээг нөхөх боломжтой гэдгийг анхаар

гэсэн байна.


Tag:halloween, гадаад үйл явдал, урьдчилан сэргийлэлт, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar