Герман улсын нийслэл Берлин хотод энэ жилийн ICOI World Congress боллоо
19-Oct-2015 252 0.0 0

BERLIN, Germany: Энэ сарын 15-ы өдөр World Congress of the International Congress of Oral Implantologists (ICOI)-ын энэ жилийн конгресс Герман улсын Берлин хотод нээлтээ хийлээ. Конгрессийн өмнөх хуралдаан амжилттай өндөрлөсний дараа шүдний салбаырн мэргэжилтнүүд имплантын салбарт гарсан сүүлийн үеийн хөгжил дэвшил, шинэ концепцүүдтэй танилцахаар өргөн хүрээний иж бүрэн шинжлэх ухааны салбар хуралдаануудад оролцож байна.

3 өдрийн конгресс 10-р сарын 17-ыг хүртэл Берлин хотын Maritim Hotel-д үргэлжилсэн бөгөөд Олон улсын хэмжээний 16 илтгэгчид одоо ашиглагдаж байгаа имплантын эмчилгээ, өдөр тутмын практикт өөрсдийн хэрэглэдэг технологиудын тухай танилцуулах илтгэлүүдийн тавьсан байна. Тэдгээр илтгэгчдийн хэлэлцүүлсэн сэдвүүд дотор имплантын эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад 3-D imaging технологийг хэрэглэх, хатуу болон зөөлөн эдийн нөхөн сэргээлт, имплантын мэс заслын болон согог заслын эмчилгээнүүд, имплантын хүндрэлийн менежемент зэрэг сэдвүүд багтсан байна.

Энэхүү Их хурлын зохион байгуулагдсан урт хугацааны түүхэнд анх удаа өчигдөр Залуу имплантлогчидод зориулсан тусгай үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.

Энэ жилйн үйл ажиллагааг зохион байгуулахын тулд  ICOI Герман улсын хоёр түншлэгч байгууллагатайгаа хамтран ажилласан байна.32 дахь удаагийн  энэ жилийн  World Congress арга хэмжээний үеэр German Association of Oral Implantology-ийн 12 дахь удаагийн их хурал, European Association of Dental Implantologists-ийн 19 дахь удаагийн симпозуим хамтдаа болсон байна.

Их хурлын гала хүлээн авалт Maritim Hotel-ийн гол заланд болжээ.

Энэ жилийн ICOI World Congress арга хэмжээнд ерөнхий мэргэжлийн шүдний эмч, шүдний техникчид, оюутнууд, шүдний материалын үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 600 гаран мэргэжилтнүүд оролцсон байна.

Энэ их хурлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.icoiberlin2015.org сайтаас авах боломжтой гэнэ.


Tag:гадаад үйл явдал, ICOI, имплант, конференц

Бусад мэдээлэл:






avatar