2016 оны IDEM Singapore илүү өргөн хүрээнд зохион байгуулагдна
20-Oct-2015 362 0.0 0

SINGAPORE:  2000 онд нээлтээ хийсэн цагаас Сингапурын International Dental Exhibition and Meeting (IDEM) Ази номхон далайн бүсийн орнуудын хэмжээнд шүдний салбарын хамгийн чухал үйл явдлуудын нэгд тооцогдох болсон юм. 2016 оны хувьд тус Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид илүү том үзэсгэлэнгийн талбайтай, шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар болон мэргэжилтнүүдэд зориулсан өргөн хүрээний иж бүрэн их хурлын хөтөлбөрийг санал болгож байна.

2016 оны  IDEM “Striving for clinical excellence” уриан дор зохион байгуулагдах бөгөөд өвчтөний тусын тулд эмч нарын тасралтгүй сургалт ямар чухал болохыг ойлгуулахад чиглэгдэх гэнэ. Үүн дээр нэмэлтээр залуу шүдний эмч нар болон шүдний техникчдэд зориулсан тусгай форумууд бүхий шинжлэх ухааны иж бүрэн хөтөлбөр багтана. Энэ удаагийн чуулганаас анх удаа Singaporean Association for Oral Health Therapists нь IDEM Singapore зохион байгуулах хороотой хамтран Dental Hygienist and Therapist Forum арга хэмжээг зохион байгуулна.

Зохион байгуулагчид үзэсгэлэнгийн залны талбайгаа 2000м2-аар томруулж 18000м2 болгох ба энэ талбайд нийтдээ 550 үзэсгэлэнгийн павильон засах юм байна. Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар ирэх жилийн үзэсгэлэнд оролцогчдын тоо 8500 хүрэх ба энэ нь 2014 оны оролцогчидоос 8%-аар өсөлттэй байх гэнэ.

“Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгаад дэлхийн худалдааны салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг зохион байгуулагчийн хувьд Koelnmesse Азийн зах зээлд гол тоглогч болоход чухал үүрэгтэй шүдний салбарын мэргэжилтнүүд, шүдний материалын үйлдвэрлэгчид, худалдаачидыг холбох ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна гэж өөрсдөөрөө бахархаж байна” гэж 2016 оны IDEM-ийн зохион байгуулагч Koelnmesse группын Ази номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Michael Dreyer хэлж байна. “Азийн бүс нь зах зээлийн хувьд байнга өсөн нэмэгдэж байгаа нь бүх салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татдаг тул бид шүдний салбарын мэргэжилтнүүдийг дэмжих үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө хичээж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

IDEM Singapore нь 2016 оны 4-р сарын 8-16-ы хооронд Suntec Singapore Convention and Exhibition Centre-т болно. Уг үзэсгэлэн яармагийн онлайн бүртгэл  www.idem-singapore.com цахим хуудсаар явагдаж байна.

 


Tag:гадаад үйл явдал, Сингапур, үзэсгэлэн худалдаа, IDEM

Бусад мэдээлэл:






avatar