World Implant Orthodontic Conference (WIOC) Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Дубай хотод болно
21-Oct-2015 643 0.0 0

DUBAI, UAE: World Implant Orthodontic Association-ы долоо дахь удаагийн буюу 2015 оны World Implant Orthodontic Conference (WIOC) 11-р сарын 10-13 хооронд АНЭ-ийн нийслэл Дубай хотод болно. Эмнэлзүйн болон академик салбарын мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү глобал үйл явдал нь тус салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг танилцуулах төдийгүй бүх талыг хамарсан иж бүрэн шинжлэх ухааны хөтөлбөр болон томоохон хэмжээний үзэсгэлэн яармагийн хамт зохион байгуулагдах юм байна.

World Implant Orthodontic Conference-ийн хөтбөлбөр нь үндсэндээ temporary orthodontic anchorage devices-ын талаар бүх талаас авч хэлэлцэхэд зориулагддаг бөгөөд энэ удаа 6 pre-conference course, бүс нутгийн болон олон улсын хэмжээний 40 гаран илтгэгчид 30 секцэд хуваагдсан шинжлэх ухааны салбар хуралдаануудад илтгэл тавих гэнэ. 3 өдрийн энэхүү арга хэмжээг Эмиратын гажиг заслын нийгэмлэг (Emirates Society of Orthodontists) Саудын Арабын гажиг заслын нийгэмлэг (Saudi Orthodontic Society) хамтран ивээн тэтгэж зохион байгуулж байгаа ба ойролцоогоор 1000 гаран зочид төлөөлөгчид ирж оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Конференц нь Дубайн хамгийн тансаг зэрэглэлийн бүс болох InterContinental Dubai Festival City-ийн 5 одтой зочид буудалд болно. Далбаат онгоц мэт архитектурын өвөрмөц зохиомжтой энэхүү буудал нь дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Burj Khalifa болон Dubai World Trade Centre-ийн ойлголцоо байралдаг.

World Implant Orthodontic Conference нь анх 2009 онд БНСУ-ын Сөүл хотод эхлэн зохион байгуулагдсан цагаас Ази, Европ, Австрали, Умард Америк тивүүдэд дараалан зохион байгуулагдаад байна. Энэ жил анх удаа Ойрх дорнотын бүс нутагт зохион байгуулагдаж байгаа нь энэ. Арабын нэгдсэн Эмират улс нь Персийн булангийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтанд багтдаг. Эмратын нийслэл Дубай хот нь дэлхийн сая сая жуулчидын очиж үзэх дуртай аялал жуулчилалын төв юм. Нөгөө талаар Арабын нэгдсэн Эмират улс нь 200 гаран үндэстний төлөөлөл оршин суудаг асар том соёлын өлгий нутаг юм.

Уг их хуралд оролцох хүсэлтэй бол www.wioc2015.com цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэхээс гадна мөн тухайн өдөр нь газар дээр нь on-site registration хийлгэх боломжтой юм байна.

 


Tag:гадаад үйл явдал, Дубай, конференц, orthodontic anchorage devices, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:






avatar