Судлаачид сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор шинэ төрлийн нано бичил бүтэц бүхий алмазан материалыг туршиж байна
23-Oct-2015 1111 0.0 0

LOS ANGELES, USA: University of California, Los Angeles (UCLA)-ын судлаачид шүдний сувгийн ломбоны хамгийн өргөн ашиглагддаг материал болох гуттаперчийг хатууруулах зориогоор ашиглаж болох нанобичил бүтэц бүхий алмазан материалыг сувгийн эмчилгээнд ашигласнаар эмчилгээний үр дүнг хэрхэн чанарын шинэ түвшинд гаргах боломжтойг нотлон харууллаа. Судалгааны үр дүнгээс харахад нано бичил алмаз материал агуулсан гуттперч нь ердийн гуттаперчээс чанарын хувьд олон давуу талуудтай байсан тул ирээдүйд шүдний сувгийн эмчилгээнд уг материалыг бусад материалыг орлуулан ашиглах боломжтойг зөвлөж байна.

Гуттаперч материал нь уян зөөлөн, химийн идэвхгүй, бионийцэл сайтай тул өнөө үед шүдний сувгийн эмчилгээний гол стандарт материал болоод байна. Гэсэн хэдий ч энэхүү материал нь сувагт дахин халдвар нэвтрэх боломж олгодог, механик шинж чанарууд нь хангалтгүй, нэвчилт үүсгэдэг зэрэг нэлээд олон дутагдалтай талуудтай байдаг. Иймд уг материалын эдгээр дутагдалтай талуудыг арилгах зорилгоор судлаачид нано бичил бүтэц бүхий алмазаар бэхжүүлсэн гуттаперч материалыг гарган авсан бөгөөд эмнэлзүйн нөхцөлд ашиглахад хэр тохиромжтойг нь туршиж судалгаа хийсэн байна.

Нано бичил бүтэц бүхий алмаз (Nano diamond) нь зохиомол болон олзворлолтын аргаар гарган авсан алмазын маш жижиг талст бүхий материал ба шүдний эмчилгээний салбар, хавдрын эмчилгээ, дүрс оношилгоо, нөхөн сэргээх анагаах ухааны салбарууд төдийгүй бусад салбаруудад маш өргөн ашиглагддаг материал болоод байна.

Энэ удаагийн судалгаанд судлаачид мэс заслын заалтаар авхуулсан шүдийг ашиглаж алмаз материалаар сайжруулсан болон энгийн угттаперчаар сувгийг ломбодож чанарыг нь харьцуулан судалсан байна. Түнчилэн судлаачид нано бичил бүтэц бүхий алмазан материал агуулсан гуттперчид амоксициллин болон бусад өргөн хүрээний антибиотокуудыг хольж өгсөнөөр сувагт дахин халдвар орохоос сэргийлж нянгийн өслттэй тэмцэх үр дүнтэй арга болох санааг дэвшүүлж байна.

Ирэх 2 жилийн дотор University of California, Los Angeles (UCLA)-ийн судлаачид нано бичил бүтэц бүхий алмазан материалын шинж чанарыг илүү төгөлдөршүүлэх чиглэлээр ажиллах ба түүнийгээ эмнэлзүйн судалгаагаар баталгаажуулах судалгааг үргэлжлүүлэх гэнэ.

Энэхүү судалгаа нь "Nanodiamond–Gutta Percha Composite Biomaterials for Root Canal Therapy," гарчигтайгаар ACS Nano journal-ын 10-р сарын 9-ы дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.

 


Tag:nanodiamond, сувгийн эмчилгээ, судалгааны тойм, сувгийн материал

Бусад мэдээлэл:






avatar