АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой
23-Oct-2015 2856 0.0 0

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн Нүүр Амны Согог Гажиг Заслын Тэнхим үүсгэн байгуулагдсaны 20 жилийн ойн арга хэмжээ болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь анх удаа Нүүр амны согог засалч эмч, Нүүр амны гажиг засалч эмч, Шүдний техникч нарын хамтын оролцоог ханган зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн хурлын үеэр шилдэг судлаач эмч, шүдний техникч нар оролцон Монголын Нүүр Амны Согог Гажиг заслын шинжлэх ухааны сүүлийн үеийн чиг хандлага, цаашдын хөгжил, Шүдний технологийн дэвшлийн талаар хэлэлцэх юм.

            Нүүр Амны Согог Гажиг Заслын Тэнхим үүсгэн байгуулагдсaны 20 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 11 сарын 19-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Блю Скай Зочид буудалд явагдах болно.

Салбарын ирээдүйн хөгжлийн төлөө зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хүндэтгэсэн,

Хурлын зохион байгуулах комиссын дарга

MУ-ын Гавьяат эмч, профессор Н. Пүрэвжав

Нүүр амны согог гажиг заслын тэнхмийн эрхлэгч

АУ-ны доктор Г. Ганжаргал

 

Холбоо барих:

Нүүр Ам Судлалын Сургууль, НАСГЗ тэнхим #405, Чингэлтэй дүүрэг, 11 хороо, Нуурын 2-22

Утас: 976-9589 7702, 976-9887 8855, 976-9590 0130

Хандивын данс: 5019 0332 57

Хаан Банк - Г. Мөнхжаргал

 

АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ

 НҮҮР АМНЫ СОГОГ ГАЖИГ ЗАСЛЫН ТЭНХИМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСAНЫ

20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ

 

Хэзээ: 2015.11.19

Хурал болох газар: АШУҮИС-ийн Соёлын төв,

Хүндэтгэлийн хүлээн авалт: Блю Скай Зочид буудал - Sapphire танхим

Хурлын бүртгэл: 2015.11.01-11.19

Бүртгэлийн хураамж: 150'000 төг /оройн хүлээн авалт, 20 жилийн ойн ном, илтгэлийн хураангуй/

Оройн хүлээн авалтгүй бүртгэлийн хураамж: 60,000 төг /20 жилийн ойн ном, илтгэлийн хураангуй/

Багц цаг: 1 кр

 

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ БИЧИХ ЗААВАР

Илтгэлийн материал хүлээж авах эцсийн хугацаа: 2015.11.10

Илтгэлийн хураангуй хүлээн авах цахим хаяг: odontuya.d@mnums.edu.mn 

Дээрх хугацаанаас хоцорсон тохиолдолд илтгэл хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Илтгэгч бүр товч танилцуулга (CV), зургийн хамт цахим шуудангаар илгээнэ үү. Судлаач эмч нарын ирүүлсэн материалыг хүлээн авч хэлэлцсэний дараа тухайн материал ямар хэлбэрээр (аман эсвэл ханын илтгэл) хэлэлцүүлэх боломжтой эсэхийг эргэн мэдэгдэнэ.

 

Нэмэлт мэдээлэл:

  • Ерөнхий мэдээлэл - 9589  7702, 9887 8855, 9590 0130
  • Бүртгэлтэй холбоотой асуудал - 9913 3594
  • Илтгэл хүлээн авахтай холбоотой асуудал - 9903 1187

Хурлын хөтөлбөрийг эндээс татаж авна уу

Хурлын товхимолд өгүүлэл нийтлүүлэх зааварчилгааг дараах жишээнээс үзнэ үү

 

 

 

 

 

 


Tag:20 жилийн ой, НАСГЗ тэнхим, дотоод үйл явдал, НАСС

Бусад мэдээлэл:






avatar