Гажиг заслын зэмсэг бүхий өвчтөнүүдэд шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор xylitol агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь ямар ч үр дүнгүй гэнэ
29-Oct-2015 0.0 0

IOWA CITY, IOWA, USA: Авагддаггүй гажиг заслын зэмсэг зүүдэг өвчтөнүүд нь амны хөндийн олон төрлийн асуудлуудад өртөмтгийн дээр шүд цоорох өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Хylitol-ыг шүд цоорох өвчинөөс урьдчилан сэргийлэх үйлчилэлтэй тул шүд цоорох өвчинд өртөх магадлал өндөртэй эмзэг бүлгийн хүмүүст зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн ойлголт байдаг тул зарим тохиолдолд шүдний гажиг заслын зэмсэг бүхий өвчтөнүүдэд  xylitol агуулсан бохь гаа зэргийг зажлахыг эмч нар зөвлөдөг. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар xylitol нь дээрх тохиолдолд ямарч эмнэлзүйн болон нянгийн эсрэг ач тустай үйлчилэлгүй болохыг тогтоосон байна.

Энэхүү судалгаа нь xylitol-ын шүдний өнгөр болон шүлсэнд агуулагдах шүд цоорох өвчин үүсгэгч гол нян болох mutans streptococci –д урт хугацаанд хэрхэн үйлчилэхийг тогтоох зорилготой хийгдсэн бөгөөд судалгаанд 2009 оны 1-12 сарын хооронд шүдний гажиг заслын авагддаггүй зэмсэг зүүсэн 12-30 насны 41 эрэгтэй болон эмэгтэй өсвөр насны хүүхдүүд болон залуу үеийн төлөөллийг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдагсдыг дотор нь 3 групп болгон хуваажээ. Эхний группын хүмүүст 3 сарын турш хоолны дараа өдөр бүр нийтдээ 6 ширхэг бохь зажлуулж байсан ба энэ нь нийтдээ өдөрт 6 грамм xylitol авч байсан бол хоёр дахь бүлгийн хүмүүст өдөрт 12 ширхэг xylitol агуулсан гаа өгч байсан нь мөн жингийн үзүүлэлтээрээ 6 грамм байсан байна. Гуравдугаар бүлгийн хүмүүсийг хяналтын бүлэг болгон авч ямар ч xylitol агуулсан бүтээгдэхүүн хэрэглүүлээгүй байна. Судалгаанд хамрагдсан бүх бүлгийн хүмүүс амны хөндийн эрүүл ахуйг зааврын дагуу сахиж фторт бүтээгдэхүүнийг цаг тухайд нь түрхлэг байдлаар хэрэглэж байсан гэнэ.

Эмнэлзүйн үнэлгээг судалгаа эхэлсэнээс хойш 3, 6, 12 саруудад хийсэн ба бүх бүлгийн өвчтөнүүдэд өнгөрийн үзүүлэлт багассан байсан нь тогтоогдсон байна. Гэвч бүлгүүдийн хооронд статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдаагүй байна. Харин нянгийн үзүүлэлтээр өнгөрт агуулагдах mutans streptococci-ын тоо хэмжээ гаа хэрэглэсэн хүмүүст ач холбогдол өгөхүйц хэмжээнд буурсан байна. Эхний 3 сарын байдлаар хяналтын бүлгийн өвчтөнүүдийн үзүүлэлт нөгөө хоёр бүлгээс доогуур гарсан байна. Харин гэмтсэн болон салсан брэкэт зэмсэг бүхий өвчтөнүүдийн хувьд xylitol нь цоорол үүсэх эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдэхэд нөлөө үзүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Шүдний өнгөрт агуулагддаг ихэнх нян бактериуд нь шүдний цоорлоос хамгаалах хоол хүнсэнд агуулагддаг xylitol-ын эсрэг үйлчилэлтэй ферментгүй байдаг тул уг бүтээгдэхүүн нь шүдний өнгөрт нян бактери өсөж үржихийг таслан зогсоодог гэж үздэг тул шүдний салбарын ихэнх томоохон холбоо нийгэмлэгүүд шүд цоорлоос сэргийлэхэд xylitol агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Тухайлбал California Dental Association хүн бүр өдөрт нийлбэр дүнгээрээ 5 грамм-тай дүйцэхүйц xylitol агуулсан бохь болон гааг 3-5 удаа хэрэглэж байхыг зөвлөдөг.

Гэвч энэхүү судалгааг гүйцэтгэсэн судлаачдын үзэж байгаагаар тэдний хувьд xylitol нь гажиг заслын зэмсэг бүхий өвчтөнүүдэд шүд цоорох өвчинөө сэргийлэх асуудалд ямар ч баталгаа өгөх боломжгүй гээд тэднийхээр бол фтор агуулсан бүтээгдэхүүнүүдийг түрхлэг хэлбэрээр ашиглах нь илүү үр дүнтэй арга болохыг зөвлөсөн байна.

Энэхүү судалгаа нь "Long-term clinical and bacterial effects of xylitol on patients with fixed orthodontic appliances," гарчигтайгаар Progress in Orthodontics journal-ын 10-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:xylitol, шүдний гажиг засал, судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar