Stratasys фирм шүдний салбарын томоохон лабораториудад ашиглах боломжтой 3D хэвлэгч төхөөрөмжийн шинэ шийдлээ танилцууллаа
30-Oct-2015 355 0.0 0

Minneapolis, USA/Rehovot, Israel: 3D хэвлэгч болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний шийдэл нийлүүлэгч Stratasys компани хиймэл шүдний болон гажиг заслын лабораториудад зориулан шинэ төрлийн 3D хэвлэгч төхөөрөмжөө танилцууллаа. Objet500 Dental Selection хэмээх уг төхөөрөмж нь нэг удаагийн үйлдлээр олон төрлийн бүтээгдэхүүнийг оригиналь бүтээгдэхүүнтэй яг адил өнгө үзэмжтэйгээр үйлдвэрлэх чадвартай гэнэ.

Objet500 Dental Selection 3D хэвлэгч төхөөрөмжийг ашигласнаар лабораторийн бүтээгдэхүүний хөдөлмөрийн бүтээмжийг хангалттай нэмэгдүүлж өгөх боломжтойгоос гадна уг төхөөрөмж нь  triple-jetting technology ашигласнаар шүдний зориулалтын өвөрмөц зэмсгүүдийг нэг дор олноор нь үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Олон өнгөөр, төрөл бүрийн материал ашиглан 3D бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү бүтээгдэхүүний шийдэл нь хиймэл шүдэлбэрийн буйлыг яг зориулалтын өнгөөр нь зөөлөн байдлаар үйлдвэрлэхээс гадна хиймэл шүдний өнгөний өргөн сонголт, төрөл бүрийн хэв загварууд тэр байтугай шүдний сурвалжийн суваг зэрэг бусад анатомын бүтцийг хамруулан үйлдвэрлэх чадалтай гэнэ. Хиймэл шүдний ийм бүтцийг үйлдвэрлэхийн тулд уг төхөөрөмж нь Stratasys компаний шүдний зориулалтаар бүтээсэн уян болон хатуу төлөвтэй VeroDent, VeroDentPlus, VeroGlaze зэрэг PolyJet материалуудыг ашигладаг байна.

Уг төхөөрөмжийг мөн өөр зорилгоор тухайлбал чулуун загвар дээр суулгасан имплантын тест, буйл төст материал бэлтгэх, CBCT сканнераас эрүү хоншоорын загварыг шууд хэвлэж авах зэрэгт ашиглаж болох юм байна.

Objet500 Dental Selection нь digital dentistry салбарт нэвтрэн орохоор зэхэж буй хиймэл шүдний болон гажиг заслын лабораторийн хувьд хамгийн зөв шийдэл болох бөгөөд амны хөндийн скан хийхээс авхуулаад бүтээгдэхүүн бий болтол бүх шат дамжлагаар өргөн хүрээний шүдний салбарын бүтээгдэхүүн зэмсгүүдийг нэгэн зэрэг олон тоогоор үйлдвэрлэх чадвартай болох гэнэ.

Objet500 Dental Selection system нь нээлттэй формат бүхий бүх төрлийн амны хөндийн сканнеруудтай хоршин ажиллах чадвартай юм байна.


Tag:3D хэвлэгч, Stratasys, технологийн мэдээлэл, Objet500 Dental Selection

Бусад мэдээлэл:






avatar