Шүдний ломбоны материалын шинэ төрлийн инноваци шингээсэн nanofiber composite материал АНУ-ын FDA-аас зөвшөөрлөө авлаа
02-Nov-2015 990 0.0 0

COLUMBIA, Mo., USA: АНУ-ын Хоол хүнс болон, эм, эмнэлгийн хэрэгсэлийн тусгай зөвшөөрөл олгогч төрийн байгууллага болох FDA (U.S. Food and Drug Administration) дөнгөж саяхан NovaPro нэртэй Flow composite-ийг АНУ-ын зах зээлд худалдаалах зөвшөөрөл олголоо. Тус шинэ төрлийн композит материал нь өнөөгийн байдлаар зах зээлд дээр худалдаалагдаж буй бусад төрлийн композитуудаас бат бэх чанарын үзүүлэлтээр онцгой гэж болох өндөр үзүүлэлт үзүүлсэн байна. Уг композит материалыг calcium phosphate nanofibers ашиглан хөгжүүлсэн тул бусдаасаа илүү бат бөх, шүдэнд удаан хугацаанд эдэлгээ даах чадвартай болсон байна.

NovaPro Flow нь урсамтгай композитын төрөл тул шүдний хөндийг урсган дүүргэж гэрлээр хатууруулдаг. FDA-ийн зөвшөөрөл олгох өндөр сорилтын дор NovaPro Flow нь бусад өрсөлдөгчдөөсөө тахийлтыг тэсвэрлэх чанар, сунгалтыг тэсвэрлэх чанар, даралтын дор агшилт бага зэрэг олон үзүүлэлтүүдээрээ давж гарсан байна.

“Calcium phosphate fibers нь бичил бүтэц бүхий nanofiber бөгөөд түүний бат бэх чанар нь диаметртэй урвуу пропорциональ хамааралтай. Энэ нь нанобичил бүтцийн диаметр 100 дахин агшвал онолын хувьд түүний бат бэх чанар нь 10 дахин ихсэнэ гэсэн үг. Иймд fiber бүтэц хэдий чинээ нимгэн болно төдий чинээ бат бэх болно ” гэж нанотехнологийн чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулдаг Nanova Biomaterials компаний захирал University of Missouri-ийн судлаачидтай хамтран NovaPro Flow материалыг хөгжүүлэгч Hao Li уг бүтээгдэхүүнийхээ талаар тайлбарлаж байна.

Тус багийн хамт олон одоогоор бусад төрлийн нанофайбер суурьт бүтээгдэхүүнүүд болох шүдний ломбоны ерөнхий зориулалтын композит материал болон ортопедийн зориулалтын шургандаа FDA-ийн зөвшөөрөл авахаар хүлээж байгаа гэнэ.

 

 


Tag:композит, Ломбоны материал, технологийн мэдээлэл, NovaPro Flow

Бусад мэдээлэл:






avatar