Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогчид амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр хангалтгүй болох нь тогтоогдлоо
03-Nov-2015 0.0 0

LONDON, UK: Premier League-ийн өнгөрсөн улирлын тоглолтын орлого нь 3,5 тэрбум фунт стерлинг болсон нь түүхэн дээд амжилтуудын нэгд тооцогдож байна. Энэ их орлогоос харвал Premier League-т оролцогч багууд тамирчидынхаа шүдний эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах хангалттай орлоготой юм шиг боловч UCL Eastman Dental Institute-ийн судлаачдын судалгаагаар Английн 3 дээд түвшний лигийн тоглогчидын дунд маш олон тамирчид амны хөндийн элдэв асуудлуудтай байгаа нь тогтоогдсон байна.

British Journal of Sports Medicine-д хэвлэгдсэн сүүлийн үеийн судалгааны өгүүллээс харвал гурван тоглогч бүрийн нэг нь амны хөндийн эрүүл мэндийн үзлэгээр шүдний цооролтой болох нь тогтоогдсон бол хоёр хүн тутмын нэг нь шүдний эмгэг элэгдэлд өртсөн байна. Тулгуур эдийн өвчний хувьд бусдаас арай гайгүй тархалттай байсан бөгөөд 20 тоглогч бүрийн нэгд тулгуур эдийн өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Тус судалгаанд Английн Premier League-ийн (Manchester United болон бусад багууд) болон Championship, League One лигүүдийн нийт 184 тамирчныг хамруулсан байна. Судлаачид судалгаанд хамрагдсан тамирчидад амны хөндийн үзлэгээр шүд болон буйлны эдийн байдлыг тодорхойлж, амны хөндийн эрүүл мэнд нь тэдний амьдралын чанар болон тоглолтын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг гэж үздэг талаар асуумж судалгаа авсан байна.

Судалгаанд хамрагдсан тоглогчдийн дийлэнх хэсэг нь шүдний болон буйлны эрүүл эндийн байдал нь тэдний талбай дээрх тоглолтын гүйцэтгэлд бага зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг гэж хариулсан байна.

5 тоглогч бүрийн нэг нь эрүүл мэндийн шалтгаантай өвдөлт нь тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.

“Амны хөндийн эрүүл мэнд нь тамирчдын дунд энгийн иргэдээс илүү том асуудал дагуулдаг тул энэ асуудлыг нэг мөр шийдэхэд мэргэжлийн хөлбөмбөгийн клубууд өөр хоорондоо холбогдож асуудал яг ямар шатанд байгааг үнэлэх боломжийг бидэнд олгоход туслах хэрэгтэй” гэж West Ham United-ын Спортын Анагаах ухааны салбарын тэргүүн Stijn Vandenbroucke үзэж байгаа бөгөөд түүний клуб энэхүү судалгаанд хамрагдсан байна. “Энэхүү судалгаанд хамрагдсанаараа ирээдүйд үүсэх бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх, асуудлыг цаг алдалгүй эмчилэхэд бидэнд туслаж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

West Ham багийн хувьд хаалтын болон нээлтийн тоглолтуудын өмнө тогтмол тамирчидаа шүдний эмчийн үзлэгт хамруулдаг уламжлалтай юм байна.

Хэдийгээр ховор боловч амны хөндийн эрүүл мэндийн асуудал тоглолтонд шууд нөлөөлөх нь бий. Өнгөрсөн улирлын тоглолтонд Chelsea багийн холбон тоглогч оны шилдэг тоглогчийн шагналт Eden Hazard 5-р сарын финалын тоглолтын үед агт араа шүдээ авхуулсан бөгөөд шүднээс шалтгаалсан өвдөлт нь түүний тоглолтонд нөлөөлсөн болохыг багийн удирдлагууд чандлан нууцалсан байна. Спортын салбаруудын хувьд амны хөндийн шалтгаант өвчлөлүүдэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа тул судлаачид спортын салбарынханд уг өвчний эрсдлийн талаар ойлгуулахад шинэ стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөж байна.

 


Tag:амны хөндийн эрүүл мэнд, тамирчид, хөлбөмбөг

Бусад мэдээлэл:






avatar