Имплантын хүндрэлээс сэргийлэх зорилгоор нян бактерийн эсрэг үйлчилэлтэй шиллэг биетийг хөгжүүлж байна
04-Nov-2015 431 0.0 0

Nanomaterials and Nanotechnology Research Centre (CINN)-ийн судлаачид Spanish Council of Scientific Research (CSIC), the University of Oviedo, the Principality of Asturias, the Institute of Advanced Oral Surgery of Madrid (ICOA), Jesús Usón эдэд гэмтэл бага учруулах мэс заслын технологийг хөгжүүлэх төвийн судлаачидтай хамтран Nanomaterials and Nanotechnology Research Centre хөгжүүлж буй имплантын гадаргууг бүрэх зориулалтаар гарган авсан 3 төрлийн шиллэг биетийн периимплантын үрэвсэл болон бусад төрлийн нянгийн гаралтай үрэвсэлт өвчнүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны дүнгээ танилцууллаа. Судалгаагаар эдгээр бүрхэвчийн зориулалтын шиллэг биетүүд нь эмнэлгийн зориулалтын имплант тулгуурт протезуудад нян бактерийн хуримтлал үүсэх түүнээс шалтгаалсан хүндрэл үүсэхээс сэргийлдэг болох нь тогтоогдсон бөгөөд нэн ялангуяа био актив шиллэг биетийн хувьд энэхүү үйлчилэл өндөр байсан байна.

Эмнэлгийн зориулалтын имплант тулгуурт протезуудад (Шүдний имплантаас гадна түнхний үе, өвдөг г.м) нян бактерийн хуримтлалын улмаас үзүүлэх хор нөлөө нь тухай имплантыг дахин солиход хүргэдэг бөгөөд тухайлбал 2001 онд АНУ-ын хэмжээнд хиймэл түнхний үе болон өвдөгний үеийг дахин сольж тавих мэс заслын эмчилгээний зардал 320 сая доллар байсан бол 2010 оны байдлаар 672 сая доллар болтлоо өссөн байна. Энэ нь өвчтөнд маш их хэмжээний санхүүгийн дарамт учруулах төдийгүй зарим тохиолдолд үе солих мэс ажилбарын үед амь насаа алдах ч тохиолдол байдаг гэж Dr. López-Piriz хэлж байна.

Судалгааны зориулалтаар периимплантит үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн зохиомол орчиныг үүсгэж 5 нохойн дээр туршсан бөгөөд эмнэлгийн зориулалтын имплантын гадаргууг бүрэх шиллэг биетүүд нь in vitro болон in vivo орчинд аль алинд нь имплантын гадаргууд нянгийн бүрхэвч үүсэх явцыг удаашруулж байгаа нь тогтоогдсон байна. Ялангуяа G3 гэж нэрлэсэн шиллэг биет нь нянгийн эсрэг бусдаасаа илүү үйлчилж байгаа болох нь ажиглагдсан байна.

Одоогоор энэхүү биоактив шиллэг биетийг зөвхөн эмнэлгийн зориулалтаар хөгжүүлж байгаа ч  Dr. López-Piriz “Энэхүү материалыг өөр олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд тухайлбал хатгаа өвчинийг эпедеми байдлаар тархааж жил бүр олон мянган хүний амь насыг авч оддог Legionella бактерийн үржих орчин болсон air conditioning хөргүүрийн төхөөрөмжийг энэ материалаар бүрсэнээр дээрх эрсдэлээс сэргийлэх боломжтой” гэж хэллээ.

Энэхүү судалгаа нь “Bone Loss at Implant with Titanium Abutments Coated by Soda Lime Glass Containing Silver Nanoparticles” гарчигтайгаар PLOS ONE судалгааны санд онлайнаар нийтлэгдсэн байна.  

 


Tag:судалгааны тойм, имплантын гадаргуу, nano glass, периимплантит

Бусад мэдээлэл:






avatar