Шүдний эмнэлгийн зориулалтын EyeSpecial C-II (SHOFU) дижитал фото камер
05-Nov-2015 417 0.0 0

EyeSpecial C-II (Shofu) нь шүдний салбарын мэргэжилтнүүдэд тусгайлан зориулан бүтээсэн япон мэргэжилтнүүдийн 10 жилийн туршилт судалгаагаан дээр үндэслэн үйлдвэрлэгдсэн мэргэжлийн фотокамер юм.

Тус камер нь нүүр амны эмчилгээ болон шүдний гажиг заслын эмчилгээнд зориулан зураг авах тусгай функцтэй төдийгүй лабораторийн нөхцөлд ашиглаж болох боломжуудтай. EyeSpecial С-II нь 12 мигапикселийн матриц бүхий зураг авах 8 төрлийн горимтой (стандарт, мэс засал, толь, нүүр, шүд цайруулалт, сүүдрээс тусгаарласан телмакро г.м), өндөр мэдрэмжтэй, ойлгомжтой удирдлагын хэрэгсэлтэй, том хэмжээтэй LCD дэлгэц, хөнгөн жин, компакт дизайнтай.

Шүдний эмнэлгийн зориулалтаар бүтээгдсэн тул халдвар хамгааллын нөхцлийг хангасан ямар ч төрлийн химийн аргаар гадаргуугийн ариутгал хийхэд тэсвэртэй хамгаалалтын бүрхүүлтэй.

Том хэмжээтэй өндөр мэдрэмжтэй LCD дэлгэцийг бээлийтэй гараар ч удирдах боломжтой гэнэ.

 


Tag:фотокамер, технологийн мэдээлэл, EyeSpecial C-II

Бусад мэдээлэл:






avatar