НАМЗ-ын тэнхийн 20 жилийн ойг тохиолдуулан Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгтэй хамтарсан Олон Улсын бага хурал болно
05-Nov-2015 0.0 0

АШУҮИС-ийн НАСС-ийн НАМЗ-ын тэнхим үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгтэй хамтарсан Олон Улсын бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хугацаа: 2015 оны 11 сарын 20-21. 9:00 -17:00 цаг

Хүндэтгэлийн зоог: 2015 оны 11 сарын 20-ны 19:00 цагт Shangri-La ресторанд

Тус хуралд Солонгос (3 профессор), Япон (3 профессор), Тайван (2 профессор) зэрэг улсуудаас зочин профессорууд ирж хамгийн сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний арга техникийн талаар сонирхолтой лекцүүдийг уншина.

БНСУ-ийн шүдний эмнэлэгийн эм материал, тоног төхөөрөмж болон тоног төхөөрөмжийн сервис үйлчилгээний компаниудын үзэсгэлэн худалдаа гарна.  

Сургалтанд: 2 кредит бүхий сертификат олгоно.

Төлбөр: Сургалт, хүндэтгэлийн зоогны хамт       –   100.000 ₮

              Дан сургалт (2 кредит бүхий сертификат) – 60. 000 ₮

Бүртгэлтэй холбоотой асуудлыг дараах утсаар холбогдож асууна уу:

Э.Булгантамир - 88804818

­Төлбөр хүлээн авах данс:           Хаан банк    -     5753713281       -  Д.Уранчимэг

            /гүйлгээний утга дээр овог нэр, регистерийн дугаар, утасны дугаараа бичнэ үү/

Case presentation болон “Case poster” илтгэл тавих хүмүүс  11 сарын 10-аас өмнө бидэнтэй холбоо барина уу.


Tag:дотоод үйл явдал, 20 жилийн ой, НАМЗ тэнхим

Бусад мэдээлэл:






avatar