MEDi робот тун удахгүй шүдний эмнэлэг болгоны эмчилгээний баг бүрэлдэхүүний зайлшгүй нэгэн чухал хэсэг болох гэнэ
06-Nov-2015 530 0.0 0

RAHWAY, N.J., USA: MEDi хэмээх энэхүү инноваци шингээсэн робот систем нь хүүхдүүдэд хийх эмнэлгийн ажилбарын үед өвдөлтийг мэдрэх мэдрэмжийг бууруулах зорилгоор бүтээгдсэн юм. Уг роботыг хүүхдийн шүдний эмчилгээний практикт томоохон эмнэлгүүдэд туршсан туршилтын үр дүнгээс эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж байгаа нь харагдаж байна.  Dental Tribune Online MEDi роботыг томоохон эмчилгээний төвүүдээс гадуурх нөхцөлд туршсан анхны шүдний эмч болох Dr. Richard Olin-тай роботын эмчилгээний үр дүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцсаныг орчуулан хүргэж байна.

2013 онд Vaccine сэтгүүлд хэвлэгдсэн түүврийн аргаар хийгдсэн эмнэлзүйн судалгаанаас харахад MEDi робот нь эмнэлзүйн ажилбаруд тухайлбал вакцин тарих явцад хүүхдэд учруулах өвдөлтийг  50% хүртэл бууруулж байгаа нь тогтоогдсон байна. Olin Dental Group компаний зүгээс New Jersey мужийн өөрийн шүдний эмнэлэгт түүнтэй харьцуулсан бусад судалгааны материалуудыг цуглуулж байна.

Dr. Richard Olin эмчийн хувьд RxRobots компаний CEO, ерөнхийлөгч Mark Williams, Калгарийн Их Сургуулийн Анагаахын сургуулийн профессор, RxRobots компаний шинжлэх ухааны асуудал хариуцсан дарга MEDi роботыг зохион бүтээгч Dr. Tanya Beran нартай зөвлөлдсөний дүнд уг төсөлтэй хамтран ажиллах болсон байна. “MEDi робот нь хүүхдийн шүдний практикт төгс зохицон ажиллах чадвартай гэдгийг бид бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Шүдний эмчилгээнээс айх хүүхдийн айдас түгшүүр, эмчилгээний ажилбарын үед учруулах өвдөлтийг хэрхэн багасгах вэ гэдэг асуудал нь дэлхийн хэмжээнд хүүхдийн шүдний эмч болгоны санааг зовоосон гол асуудал юм” гэж Richard Olin эмч хэлж байна.

Richard Olin эмчийн баг MEDi роботыг 5 сарын өмнө суурилуулан ажиллаж эхэлсэн бол өнөөдөр уг роботыг өөрсдийн туршлагад үндэслэн бүх талаар эерэгээр дүгнэж байна. “MEDi робот нь хүүхэд шууд түүнтэй харьцахад цаг үргэлж бэлэн идэвхтэй байдаг бөгөөд хүүхдүүд түүгээр дамжин шүдний эмчийн үзлэгт ордог. MEDi хүүхдийг тайвшруулж шүдний эмчээс айх сэтгэлд хоногшсон анхдагч айдас, түгшүүрийг багасгаж өгдөг. Хүүхдүүд MEDi-ийн зааварчилгааг анхааралтай сонсдог нь шүдний эмчилгээний багийг ажилбарыг түргэн хугацаанд цаг адалгүй гүйцэтгэхэд тус дөхөм болж өгдөг” гэж Olin эмч хэлж байна.

Olin Dental Group-ийн эмчилгээний баг тухайн эмнэлэгт шинээр хандсан хоёр гэр бүлээс хүүхдүүд нь роботтой храьцан хийгдсэн эмчилгээний үр дүнгийн талаар тодруулга авсан байна. “Эмчилгээний энэ шинэ аргачлалыг мэдэрсэн хүмүүс ихэнхдээ сошл медиа дээр өөрсдийн хамт олонд үүний тухай постлох нь элбэг байдаг бөгөөд энэ нь шинэ шинэ өвчтөнүүд түүнийг сонирхон ирэх шалтгаан болдог.  Тухайн гэр бүлүүдийн хувьд MEDi робот ихэд таалагддаг нь тэрээр хүүхдүүдийн өвдөлт болон айдас түгшүүрийг багасгаж өгч байгаа явдал юм. Шүдний эмчээс айх айдас түгшүүр, өвдөлтийг багасгаж өгөх гэдэг асуудал нь өвчтөн бүрийн шүдний эмчээс эрж хайдаг хамгийн чухал зүйл юм” гэж тэрээр тайлбарлалаа.

Хэдийгэээр тус роботын өртөг нэлээд өндөр 15000 USD орчимд байгаа ч Richard Olin эмчийн хувьд бусад хүүхдийн шүдний эмч нартаа түүнд зориулж хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. “MEDi бол ирээдүйн робот технологийн шүдний салбарт буй анхдагч хувилбар юм. Энэ робот нь шүдний эмч нарыг өдөр тутамд учирдаг стресс бэрхшээлээс сэргийлэхэд туслах төдийгүй хүүхдийн шүдний эмчилгээг илүү найрсаг, эв эетэй гүйцэтгэхэд тусалдаг. Эцсийн дүндээ хэзээ мөдгүй MEDi робот нь шүдний эмнэлэг болгоны шүдний эмчилгээний багийн зайлшгүй чухал нэгэн хэсэг болох болно” гэлээ.

RxRobots компани одоогийн байдлаар тус роботын шүдний эмчилгээний салбарт үзүүлэх үр нөлөөг судлахыг төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллах эмч нараа хайж байна.

Компаний зүгээс 11-р сарын 5-10 хооронд Washington, D.C.-ийн the Walter E. Washington Convention Center-т болох American Dental Association-ы энэ жилийн их хурал дээр уг хүн төст роботыг олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.

 


Tag:MEDi робот, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar