Дам тамхидалтын хор уршиг нь хүүхдийн шүдний цооролд нөлөөлдөг
10-Nov-2015 0.0 0

KYOTO, Japan: Хэдийгээр зарим нэг судалгааны ажлууд дам тамхидалт болон шүд цоорох өвчний хоорондын хамаарлын талаар тайлбарласан байдаг ч хүүхдүүдийн дунд дам тамхидалтын учруулах хор нөлөөг багасгах нь шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн асуудалд хэрхэн нөлөөлж байгаа нь тийм ч тодорхой бус. Тэгвэл японы судлаачид 4 сар хүртэл хугацаанд дам тахидалтын орчинд байсан нярай хүүхэд 3 насан дээрээ тамхидалтгүй орчинд өссөн бусад хүүхдүүдээс шүд цоорох өвчинд өртөх магадлал өндөр байгааг олж тогтоосон байна.

Kyoto University-ийн Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид 2004-2010 оны хооронд төрсөн 76920 хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж дээрх судалгааг гүйцэтгэсэн байна. Дээрх бүх хүүхдүүд 0, 4, 9, 18 сар болон 3 насандаа эмнэлгийн шижилгээнд хамрагдсан бөгөөд жирэмсэний үеэс 3 нас хүртэл дам тамхидалтанд өртөж байсан эсэх болон хооллох зуршил, амны хөндийн эрүүл ахуй зэргийг эмнэлгийн асуумжийн хэсгээс түүвэрлэн авсан байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 55,3% нь 4 сарын хугацаанд гэр бүлийн гишүүдийн дам тамхидалтын нөлөөнд өртөж байсан гэсэн бол 6,8%-д нь тахидалтын нөлөөнд өртөж байсан нотолгоо олж илрүүлсэн байна. Судлаачид тэдгээр хүмүүсийг хүүхдийнхээ өмнө тамхи татаж байхыг олж харсан гэнэ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд нийт 12729 шинээр цоорсон шүд болон цоорлын хүндрэл байгааг олж илрүүлээд байна.

Эдгээр хүүхдүүдийг тамхигүй орчинд өссөн гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад 4 сарын хугацаанд тамхидалтын нөлөөнд байсан хүүхдүүдийн 3 насандаа шүд цоорох өвчинд өртөх магадлал 2 дахин илүү байсан байна.  Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл гэр бүлийн гишүүдийн дам тамхидалтын нөлөөнд автах эсвэл тахи татдаг эхчүүдийн тамхины нөлөөлөлд аль алинд нь өсөн нэмэгдэж байсан ба гэр бүлийн гишүүдийн дам тамхидалт болон эхчүүдийн тамхидалтын хооронд статистикийн ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Эрүүл мэндийн статистикийн мэдээллээс харвал өнөөгийн байдлаар сүүн шүдний цоорлын түвшин хөгжингүй орнуудад ч өндөр түвшинд байна. Япон улсын хувьд 3 настай хүүхдүүдийн дөрөвний нэг хувь нь шүд цоорох өвчинд өртсөн байдаг бол АНУ-ын хувьд 2-5 настай хүүхдүүдийн 20,5% нь шүд цоорох өвчинд өртсөн гэсэн мэдээлэл бий гэж судлаачид хэлж байна.

Энэхүү судалгаа нь “Secondhand smoke and incidence of dental caries in deciduous teeth among children in Japan: Population based retrospective cohort study” гачигтайгаар The BMJ (British Medical Journal) 10-р сарын 21 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:хүүхдийн шүд, судалгааны тойм, дам тамхидалт, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:






avatar