Синтетик молекулуудын тусламжтайгаар нян бактерийн хөнөөлөөс сэргийлэх боломжтой гэнэ
11-Nov-2015 0.0 0

OSLO, Norway: Escherichia coli хэмээх бактери нь хоол боловсруулах системийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ төрлийн бактери нь хүн болгонд байдаг. Гэтэл зарим төрлийн E. Coli нь эмгэг төрөгч шинж чанартай байх бөгөөд бөөнөөрөө хуримтлагдан нянгийн бүрхүүл биофильм үүсгэдэг. Тэгвэл Осло Их Сургуулийн судлаачид синтетик молекул ашиглан энэ төрлийн нянгийн үйл ажиллагааг хангалттай хэмжээнд таслан зогсоох боломжтойг илрүүлээд байна.

Шүдний сургуулийн докторант Ingun Lund Witsø судалгааныхаа нэгээхэн хэсэг болгож Furanone F202 болон Thiophenone TF101 гэсэн хоёр төрлийн синтетик молекулыг E. Coli дээр туршсан байна. Эдгээр хоёр молекулыг Осло Их Сургуулийн Химийн тэнхимд гарган авсан гэнэ. Энэхүү судалгааны зорилго нь E. coli-ийн хөнөөлт чадварыг багасгах нян бактериудын хоорондын холбоо харилцааг таслан зогсооход чиглэгдсэн байна.

“Бактериуд нь хоорондоо гормон солилцох замаар мэдээллээ дамжуулдаг. Энэ бол тэдний өөр хоорондоо холбогдох гол зам” гэж тэрээр тайлбарлаж байна. “Нянгууд нь нянгийн бүрхүүл дээрээ цугларахаараа зөөлөн эдийн дотор овоолго бөөгнөрөл үүсгэдэг. Зөөлөн эд үүнээс өөрийн дархлалын системийн тусламжтай эсвэл эмийн бодисын дэмжлэгтэйгээр өөрийгөө хамгаалдаг” Тэгвэл дээрх молекулууд нь бактериудыг устгахгүй ч тэдгээрийн хоорондын холбоог таслаж өгсөнөөр нянгийн эрсдлийг бууруулж байгаа юм гэж , Ingun Lund Witsø тайлбарлаж байна.  

Тэрээр Thiophenone молекул нь бактер хоорондын холбоог таслан зогсоодгийг илрүүлсэн бөгөөд энэ нь нян бактериуд нарийн гэдэсний хананы эсэд холбогдон нянгийн бүрхүүл үүсгэхээс сэргийлэх боломжийг олгож байна. Түүнчилэн Thiophenone төрлийн бодисыг ашиглан антибиотокт тэсвэрт чанартай тэмцэх боломжтой болохыг тэрээр мөн тэмдэглэн хэллээ.

Хэдийгээр одоохондоо нээгээд байгаа E. Coli бактериудын хоорондын холбоог таслан зогсоох үйл ажиллагаа нь энэхүү судалгааны зөвхөн эхлэл хэсэг нь бөгөөд Witsø судлаачийн хувьд ойрын ирээдүйд уг судалгаан дээр үндэслэн нян бактериудын антибиотокт тэсвэрлэх чанартай тэмцэх шинэ төрлийн арга гарган авах боломжтой гэсэн найдлага тавьж байгээ гэнэ. Тухайлбал Thiophenone-ы шинж чанарыг агуулсан хиймэл молекулыг ам зайлах уусмалд хольж өгсөнөөр шүдний өнгөрийг илүү сайн арилгах уусмал гарган авах, мөн амны хөндийн зарим төрлийн шүдэлбэрийн найрлаганд хольж өгсөнөөр шүдэлбэр дээр үүсэх өнгөрөөс сэргийлэх боломжтой гэсэн санаануудыг мөн дэвшүүлж байгаа юм байна.

Сүүлийн арваад жилийн хугацаанд антибиотокийн зүй бус хэрэглээний улмаас олон төрлийн эмийн бодист өндөр тэсвэртэй нянгууд биий болсон бөгөөд тэдгээр нь эмнэлгээс шалтгаалах халдварын гол эх үүсвэрүүд болсоор байна. Европын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх болон хяналтын төвийн статистик мэдээллээс харвал жил бүр 4 сая гаран хүмүүс уг нянгийн гаралтай халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэн ирдэг бөгөөд  тэдгээрийн 37000 тохиолдол нь үхлээр төгсдөг байна.


Tag:синтетик молекул, судалгааны тойм, урьдчилан сэргийлэлт

Бусад мэдээлэл:






avatar