Шүдний гоо сайхны эмчилгээний зах зээл 2020 онд 22 тэрбум долларт хүрэх гэнэ
12-Nov-2015 426 0.0 0

PUNE, India: Зах зээлийн судалгааны MarketsandMarkets компаний саяхан хэвлэгдсэн тайлангаас харвал шүдний гоо сайхны эмчилгээний дэлхийн зах зээлийн 2015-2020 оны таамаглаж буй жилийн дундаж өсөлт 6,8% байх бөгөөд 2020 оны байдлаар 22,4 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Уг тайланд зах зээлийн түлхүүр хүчин зүйлс, бэрхшээл боломж, сорилтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

MarketsandMarkets компани энэхүү зах зээлийн өсөлтийг хөгжиж буй орнуудын нийгмийн дундаж давхаргын тэлэлт, орлого сайжирч байгаа болон энэ салбар дахь үйлчлүүлэгчдийн мэдлэг мэдээлэл өсөн нэмэгдэж байгаа, шүдний салбар өөрөө шүдний гоо сайхны чиглэлд анхаарлаа хандуулж байгаа, голлох зах зээлүүдэд аялал жуулчилал өсөн нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна.

Технологийн инноваци болон судалгаа шинжилгээний чиглэлээр хийгдэж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон төрлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч энэ нь шүдний гоо сайхны зах зээлийн өсөлтийг дэмжиж өгч байна. Гэсэн хэдий ч эмчилгээний төлбөрийн нөхөн олговор болон шүдний дүрс оношлогооны системийн өртөг өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор зах зээл бас хангалттай хэмжээнд тэлж өгөхгүй шалтгаан байна.

2014 оны байдлаар шүдний тоног төхөөрөмж технологийн зах зээлийн томоохон хэсгийг шүдний гоо сайхны эмчилгээний салбар эзлэж авсан байна. Өнөөдөр шүдний гоо сайхны эмчилгээний ажилбаруудад зориулсан өргөн хүрээний тоног төхөөрөмжийн сонголт бий болоод байна. Зах зээлд шүдний гоо сайхны зориулалтаар бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, нүүрэвч, зоомол шигтгэмэл зэргийг зогоч төхөөрөмж CAD/CAM системийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь шүдний салбарын зах зээлийн дийлэнх хэсгийг эзлэн авч байгаа шалтгаан нь болж байна.

Дэлхийн хэмжээний шүдний гоо сайхны эмчилгээний зах зээлд бүс нутгаас хамаарсан ялгаатай байдлыг MarketsandMarkets компаний зүгээс шүдний үйлдвэрлэлийн салбарын өсөлт, худалдан авагчдын дундах мэдлэг мэдээлэл, шүдний эмчилгээний чанар ахисан түвшинд гарсан байдал зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор Европ болон Умард Америкийн бүс нутаг тус зах зээлийн томоохон хэсгийг эзлэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Ази номхон далайн бүс нутаг жил тутмын өсөлтөөр тэргүүлж байгаа нь энэ бүс нутагт эрүүл мэндийн дэд бүтэц өндөр хурдтайгаар сайжирч байгаа, хүн амын орлого нэмэгдэж байгаа, нийгмийн дундаж давхарга өсөн нэмэгдэж байгаа, шүдний эмчилгээний аялал жуулчилал өсөн нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж байна.

Уг тайланд шүдний гоо сайхны салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэрлэгчдээр 3M, Danaher Corp., DENTSPLY International, Straumann, Zimmer Biomet Holdings, Align Technology, Sirona Dental Systems, BIOLASE, Planmeca and A-dec зэргийг нэрлэж байна.

Энэхүү тайлан нь бүрэн эхээр “Cosmetic dentistry market by product (dental implants, dental bridges, dental crowns, orthodontic braces, dental lasers, dental veneers, dental handpieces, bonding agents, dental lasers, dental chairs, CAD/CAM systems)—Global forecast to 2020” гарчигтайгаар MarketsandMarkets-ийн веб хуудсанд тавигдсан байна.


Tag:менежемент, зах зээлийн судалгаа, шүдний гоо сайхны эмчилгээ

Бусад мэдээлэл:






avatar