Сувгийн болон цөгцний ломбо сувгийн эмчилгээний үр дүнд нөлөөлөх нь
13-Nov-2015 0.0 0

Сувгийн эмчилгээ амжилттай болох нэг чухал үзүүлэлт бол суваг болон цөгцний ломбыг сайн тавих юм.

Нэгэн судалгаагаар сувгийн ломбыг сурвалжийн уртад бүрэн тавьж, зай завсаргүйгээр чигжиж, суваг дутуу үлдээлгүйгээр ломбодож, цөгцний ломбыг бүрэн сайн тавьсан тохиолдолд сувгийн эмчилгээ 81% амжилттай болдог гэж үзжээ.

Мөн тэдний судалгаагаар сувгийг бүрэн гүйцэд сайн ломбодсон ч гэсэн цөгцийг муу, дутуу ломбодсон үед сувгийн эмчилгээ 71% амжилттай болдог байна. Өөрөөр хэлбэл ломбодсоны дараа шүд ломбоны завсраар зааг гарах, ломбо унах зэргийн үед хэдий сувгийн ломбо бүрэн ч гэсэн гурван шүдний нэгт нь үрэвсэл дахин сэдрэх магадлалтай гэсэн үг. Харин сувгийг дутуу, муу ломбодсон тохиолдолд цөгцний ломбо хэдий сайн байлаа ч сувгийн эмчилгээний үр дүн 57% болтлоо буурчээ.

Иймд хэдий сайн сувгийг цэвэрлэж, өргөсгөж, эмчилгээ хийсэн ч гэсэн ломбоо муу тавих, чанаргүй муу ломбоны материал хэрэглэх нь таны эмчилгээний үр дүнг бууруулна.

 


Tag:сувгийн эмчилгээ, Ломбо, Эндодонт

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar