Судлаачид Glass ionomer cement-ийн физикийн нарийн түвэгтэй бүтцийн учирыг тайлж чадлаа
18-Nov-2015 471 0.0 0

LONDON & ABERYSTWYTH, UK: Хэдийгээр байнгын идэвхтэй хөгжүүлэлт хийгдэж байгаа ч glass ionomer cements (GIC) өнөөг хүртэл бат бэх чанар болон бусад ломбоны материалд байх шаардлагатай шинж чанарын хувьд төдий л хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа тул уг материалыг удаан хугацаанд ашиглах шүдэлбэрийн зохиомж болон имплант зэрэгт ашиглахдаа бодолцож үзэх шаардлага гардаг. Тэгвэл энэ асуудал удахгүй шийдэгдэхийг England болон Wales-ийн судлаачид мэдэгдэж байна.

Оксфордын Rutherford Appleton Laboratory-д нейтрон болон муом эх үүсвэрээс гарган авсан атомаас өчүүхэн жижиг хэмжээ бүхий нейтрал жижиг хэсгүүдийн эрчимжүүлсэн урсгалыг ашиглан судлаачид Glass Ionomer Cement-ийн шиллэг хатуу хэсгүүд болон полимер нэгдлүүдийн хоорондох гадаргууг ажиглан тухайн материалын бат бөх шинж чанар хэрхэн бүрэлдэж буйг судалсан байна. Материалын хатууралт үргэлжилж байх явцад судлаачид  “sweet points” гэж нэрлэсэн хэсгийг олж илрүүлсэн бөгөөд тэр хэсэг нь материалын уян байдалдаа тодорхой хугацаанд эргэн орсоноор материалын хатууралт тодорхой бус болж бат бэх чанар доголдох шалтгаан болж байгааг тогтоосон гэнэ.

Энэхүү  “sweet points” хэсгийг сайтар судалсанаар ойрын хугацаанд илүү сайжруулсан удаан хугацаанд ашиглах боломжтой ломбоны цемент гарган авах төдийгүй цемент ашигладаг бусад үйлдвэрлэлийн салбар тухайлбал барилга аж үйлдвэрлэлд ашиглах, бусад материалын бат бөх чанарыг шалгах зорилгоор ч хэрэглэх боломжтой гэж судлаачид үзэж байна.  

“Шүдний ломбо гэдэг нь үнэхээр олон төрлийн бүтэц холилдсон иж бүрдэл материалын жишээ юм. Бид нейтроны урсгал ашиглан тухайн бүтцийг найрлагад нь орж буй элемент болгоныг нэг нэгээр  нь ялган судалсан. Энэ нь физикийн онолын суурь ойлголтыг бодит материалд хэрэгжүүлж байгаа үйл явц юм” гэж Уэлсийн Aberystwyth University-ийн Физикийн тэнхмийн профессор Neville Greaves тайлбарлалаа.

“Бидний энэхүү судалгааны ажил нь мөнгөн усны нэгдэл агуулаагүй цемент материалуудад тодорхой хатууралтын цэг буюу бидний ‘sweet points’ гэж нэрлээд байгаа цэг дээр нөлөөлж бат бэх чанарыг нь өөрчилөх боломжийг нээж өгсөнөөр байгаль орчинд ээлтэй шүдний ломбоны материал гарган авах, удаан хугацаанд тогтвортой оршиж шүдний хоёрдогч цоорлоос сэргийлэх сайн чанарын материал гарган авах боложийг олгож байна ” гэж судалгааны хамтран зүтгэгч автор Лондонгийн Queen Mary University их сургуулийн Биологи, Химийн салбарын профессор Dr Gregory Chass хэлж байна.

University of Manchester-ийн профессор Dental Materials сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн дарга David Watts энэхүү нээлтийн тухай “Энэхүү судалгаа нь нейтроны эрчимтэй урсгал болон THz spectroscopy-ийг хамтран ашигласан гайхамшигтэй жишээ” гэж дүгнэсэн байна. Тэрээр шүдэн дотор удаан хугацаанд байралдаг ломбоны материалын чанарыг сайжруулах чиглэлийн энэхүү судалгаа нь шүдний материалын салбарт маш чухал зүйл болохыг цохон тэмдэглэсэн байна.

 


Tag:sweet points, технологийн мэдээлэл, glass ionomer cement

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar