Парисын террорист халдлагын дараа: ADF 2015 төлөвлөсөн хугацаандаа төлөвлөсөн газраа болно
20-Nov-2015 247 0.0 0

PARIS, France: 11-р сарын 13-ы өдөр Парис хотод болсон эмгэнэлт үйл явдалд амь эрсэдсэн хүмүүсийн ар гэр найз нөхдөд хандан Association Dentaire Française (ADF) буюу Францын Шүдний Холбоо чин сэтгэлийн эмгэнэл илэрхийллээ. Хэдийгээр Франц улсын хэмжээгээо онц байдал зарлаад байгаа ч шүдний холбооны зүгээс өмнө нь төлөвлөж байсан ADF2015 их хурал төлөвлөлсөн хугацаандаа тухайн газраа болохыг мэдэгдлээ.

Association Dentaire Française-ын албан ёсны веб хуудсанд үзэсгэлэн яармагт оролцох пүүс компаниуд, их хурлын илтгэгчид, конференцийн зочид төлөөлөгчидөд хандан ADF2015 конференц үзэсгэлэн худалдаа 11-р сарын 24-28 хооронд төлөвлөсөн газраа болохыг зарласан байна.

“Бид Palais des Congrès, Hyatt Regency болон Le Méridien Etoile hotels-ийн улдирдлагуудтай ярилцан хамгаалалтын шаардлагатай бүх арга хэмжээг авахаар болсон бөгөөд та бүхний аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын төлөө ажиллаж байна” гэж уг үйл явдлын зохион байгуулагчид хэлж байна.

11-р сарын 13-нд болсон террористуудын халдлагын үеэр 120 гаран хүмүүс амь насаа алдаж 300 гаран хүмүүс гэмтэж шархдаад байна. Францын Гадаад Хэргийн Яамны зүгээс ойрын өдрүүдэд Франц улсад зорчиж буй хэн бүхнийг хилийн шалган нэвтрүүлэх газраас авхуулаад бүх газар өндөр хэмжээнд аюулгүй байдлын шалгалтанд оруулах болохоо мэдэгдсэн байна.

Энэ удаагийн террорист халдлага нь Парис хотод болж буй хоёр дахь удаагийн халдлага бөгөөд үүний өмнө 2015 оны 1-р сард хоёр этгээд Charlie Hebdo сэтгүүлийн газар халдаж 12 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан юм.


Tag:гадаад үйл явдал, paris attacks

Бусад мэдээлэл:






avatar