ЭХ2: Эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч (Determinant) хүчин зүйлс
20-Nov-2015 408 0.0 0

Эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч хамгийн гол хүчин зүйлст дараах орно.

  • Condylar guidance
  • Incisal guidance
  • Neuromuscular factors

Condylar guidance (Posterior Determinant) Үений толгойн зам

Үнэндээ бол бодитоор дүрслэгдэх юу ч байхгүй боловч үений хөндийд хөдөлж буй үений толгойн хөдөлгөөнийг дагуулан бичвэл энэ замыг дүрслэх боломжтой. Үений хонхор болон үений толгой нь эрүүний үений үелэхүйн гадаргуу юм. Эрүүний хөдөлгөөний явцад үений толгой нь үений хонхорын гадаргууны дагуу хөдөлгөөн хийдэг. Иймд үений хонхорын гадаргуу үений толгойн хөдөлгөөнийг мэдэрч тэмдэглэн авах боломжтой. Үений хонхорын налуу нь шууд шулуун үргэлжилэхгүй бөгөөд “S” үэсэг хэлбэртэй тахир үүсгэдэг. Иймд үений толгой түүний дагуу “S” хэлбэрийн муруй хөдөлгөөн хийнэ. Үений хонхорын энэ хэлбэрийг дагаж үений толгойн хийх хөдөлгөөнийг Condylar guidance буюу үений толгойн зам гэж нэрлэдэг. Үений толгойн замыг protrusive interocclusal record-ын тусламжтайгаар тодорхойлно.

Incisal Guidance (Anterior Determinant) Үүдэн шүдний зам

Эрүүг урагш нь түрэн хөдөлгөх  (protrusion) үед  доод үүдэн шүдний тасдах ирмэг дээд доод үүдэн шүдний тасдах ирмэгийн контакт хийхийн өмнө дээд үүдэн шүдний тагнай талын гадаргууг даган хөдөлдөг. Иймд хоншоорын үүдэн шүдний тагнайн талын гадаргуу эрүүний урагш түрэх хөдөлгөөнийг мэдэрч тэмдэглэн авах боломжтой. Нөгөө талаар хоншоорын үүдэн шүдний тагнай талын гадаргуу эрүүний урагш түрэх хөдөлгөөний чиглүүлэгч болох тул энэ чиглэлийн хөдөлгөөнийг Incisal guidance буюу үүдэн шүдний зам гэж нэрлэдэг. Дээд болон доод шүдний босоо тэнхлэгүүдийн хооронд үүсэх өнцгийг incisal guide angle буюу үүдэн шүдний замын өнцөг гэж нэрлэдэг.

Бүрэн шүдгүй өвчтөнд үүдэн шүдний зам бүрэн устсан байдаг. Иймд үүдэн шүдний стандарт замыг үндэслэн тухайн өвчтөнд урьдал хийц үзэх явцад тохируулдаг.

Neuromuscular Factors мэдрэл булчингийн хүчин зүйлс

Зажлах үйлийг гүйцэтгэдэг булчингууд нь эрүүний хөдөлгөөнийг тодорхойлогч маш чухал хүчин зүйлс юм. Хэвийн үед өвчтөнүүдэд булчингийн үйл ажиллагаа өөр хоорондоо ямар ч саадгүйгээр зохицуулагдсан байдаг тул эрүүний хөдөлгөөн нэгэн жигд байдаг. Гэтэл зарим нэг булчингийн үйл ажилагааны алдагдлаас болж эрүүний хөдөлгөөний нэгэн жигд байдал алдагдаж хөдөлгөөний дутмагшил үүснэ. Үүнтэй нэгэн адил булчингийн тонус нь эрүүний хөдөлгөөний саадгүй байдлыг тодорхойлогч хүчин зүйл болно. Иймд эрүү хоншоорын харьцааг тодорхойлохын өмнө булчингийн үйл ажиллагааг шалгаж тэмтэрч үзэх хэрэгтэй. Ихэнх мэдрэлийн гаралтай эмгэгүүд тухайлбал Паркинсоны өвчин зэрэг нь булчингийн үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг.

Булчин бүр эрүүний хөдөлгөөнд өөр өөрийн тусдаа үүргийг гүйцэтгэдэг. Эрүүний аль ч чиглэлд хийх хөдөлгөөн нь нэг булчингаар удирдагдаж бусад нь дэмжих үүрэгтэйгээр оролцдог. Тухайлбал lateral pterygoid булчин нь эрүүний урагш чиглэлтэй гулсах хөдөлгөөнийг удирддаг бол medial pterygoid болон masseter булчингууд эрүүний хажуугийн хөдөлгөөнийг temporalis булчин эрүүг хамхих хөдөлгөөнийг удирддаг.

 

Үргэлжлэл бий


Tag:эрүү чамархайн үе, эрүүний хөдөлгөөн, эрүүний үений эмгэг, эмнэлзүй

Бусад мэдээлэл:






avatar