Австралийн судлаачид шүдний имплантын гадаргууны шинж чанарыг сайжруулах шинэ төрлийн бүрхэвч материалын технологийг хөгжүүлж байна
24-Nov-2015 0.0 0

MELBOURNE, Australia: Prebiotic compounds буюу бичил биетэн үүсэн бий болох орчины ул мөр гарал үүслийг хайвал одоогоос тэрбум гаран жилийн тэртээд хүрэх бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн судалгаанууд эрчимжиж шинэ шиэн нээлтүүдийг олж илрүүлээд байна. Тэгвэл Австралийн судлаачид эдгээр нэн эртний гарал үүсэлтэй молекулуудыг имплантын гадаргууд ашигласнаар халдвар авар нөхцөл боломжийг бууруулж өгөх боломжтойг олж илрүүлсэн байна.

Энэхүү шинэ төрлийн имплантын гадаргууг бүрхэгч материалыг  Commonwealth Scientific and Industrial Research Organisation (CSIRO) болон Monash University-ийн судлаачдын хамтын ажиллагааны дүнд хөгжүүлж байгаа юм байна.

Гэсэн хэдий ч энэхүү гадаргууд модификаци хийх аргачлалыг нарны зайн эх үүсвэрээс авхуулаад имплант тулгуурт эмнэлгийн зэмсэг зэрэг өргөн хүрээнд ашиглаж байгаа бөгөөд энэхүү аргачлал нь уснаас гаралтай цөөн тооны аргачлалуудын нэг болохын хувьд бат бэх олон талын ачхолбогдолтой болохын зэрэгцээ материалын гадуур бүрэхэд амархан болохыг судлаачид судалгааны өгүүлэлдээ дурьдсан байна. Түүнчилэн судлаачид уг материалын бүрхүүл үүсгэх явцад aminomalononitrile polymerisation процессийг ашиглах боломжтой эсэхийг туршиж үзсэн гэнэ.

Туршилтаар aminomalononitrile polymerisation ашигласнаар уг бүрхэвч материалын суурь материалаар органик органик бус төрөл бүрийн материалуудыг ашиглах боломжтойг тогтоожээ. Уг бүрхүүл нь бионийцэл сайтай тул түүний гадаргууд эсүүд түргэн хугацаанд хуваагдан өсөж үржиж байсан байна. Иймд түүнийг шүдний имплант, катетерууд, зүрхний төхөөрөмжүүдэд ашиглаж хүний биеийн эдийн хүлээн авах нийцэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Материалыг гадуур нь бүрхэх процессын хувьд маш энгийн бөгөөд одоогоор аргачлал болон дагалдах материалууд нь аль хэдийнээ бэлэн болсон тул биотехнологийн салбарын үйлдвэрүүд түүнийг ашиглан бусад аргачлалаас илүү хялбар өртөг хямдаар бүтээгдэхүнийхээ чанарыг сайжруулах боломжтой гэнэ.

Commonwealth Scientific and Industrial Research Organisation (CSIRO) нь prebiotic chemistry-ийг ашиглан практикт ашиглаж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргасан хамгийн анхны байгууллага болж байна. Иймд тус байгууллагын зүгээс тухайн технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх биотехнологийн салбарын үйлдвэрлэгчдийг хайж байгаа юм байна.

Энэхүү судалгаа нь “Prebiotic-chemistry inspired polymer coatings for biomedical and material science applications” гарчигтайгаар NPG Asia Materials сэтгүүлийн 11-р сарын 13-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, имплантын гадаргуу, шүдний имплант

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar