ЭХ4: Эрүүний хөдөлгөөний төрлүүд (Үргэлжлэл)
24-Nov-2015 5.0 0

Хөдөлгөөний үндсэн хэмжигдэхүүнд үндэслэсэн хөдөлгөөн

Ихэнх эрүүний хөдөлгөөн нь гурван үндэсэн хэмжээст тодорхойлогддог. Эдгээр хэмжээсүүдэд transverse буюу хэвтээ vertical буюу босоо sagittal буюу тууш тэнхлэгүүд хамаарна. Зарим тохиолдолд дөрөв дахь хэмжигдхүүнийг авч үзэх бөгөөд тэр нь “цаг хугацаа” юм. Дөрөв дэх хэмжигдэхүүн зөвхөн  Bennett movement-ийн үед л чухал ач холбогдолтой байдаг. (Энэ талаар дараа дэлгэрэнгүй авч үзнэ) Энэ удаад дээрх гурван хэмжигдэхүүн дэх хөдөлгөөний тухай авч үзнэ.

Хэвтээ чиглэлд Hinge Axis-ийг тойрон эргэлдэх хөдөлгөөн

Хэвтээ тэнхлэг буюу Hinge Axis нь эрүүний толгойг дайран баруун талаас зүүн чиглэлд  байрална. Энэ тэнхлэгийг тойрон хөдлөх хөдөлгөөн нь эрүүг урагш түрэх хөдөлгөөн хийхэд үүснэ. Эргэх хөдөлгөөний хэвтээ тэнхлэг нь эрүүг урагш нь түрэх protrusive movement-ийн фаз болгонд харилцан ялгаатай байрлалд байна. Амыг анхдагч байдлаар ангайлгах үед хэвтээ тэнхлэг нь эрүүний толгойн орой хэсэгт байрлана. Амыг үргэлжлүүлэн томсгон ангайлгах үед хэвтээ тэнхлэг эрүүний нүх mandibular foramen-руу шилжинэ. Хэвтээ тэнхлэгийн шилжилтийн тухай эрүүний урагш түрэх хөдөлгөөн protrusive movements сэдвийн дор дэлгэрүүлэн үзэх болно.

Саггиталь тэнхлэгийг тойрч эргэлдэх хөдөлгөөн

Саггиталь тэнхлэг гэдэг нь биеийг дундаж шугамаар таллан хуваасан шугамын дагуу үүссэн тэнхлэг юм. Энэ тэнхлэгийн дагуу хөдөлгөөн хийх үед тухайлбал эрүүний нэг талын толгой entoglenoid process-ийн налууны дагуу доош, дотогш шилжих хөдөлгөөн хийхэд эсрэг талын үений толгой түүний эсрэг дээш, гадагш шилжих хөдөлгөөн хийдэг. Энэ хэлбэрийн хөдөлгөөн нь ихэвчилэн хажуугийн хөдөлгөөнтэй хавсран хийгддэг.

Босоо тэнхлэгийн дагуу эргэлдэх хөдөлгөөн

Босоо тэнхлэг нь эрүүний толгой болон эрүүний салааны арын ирмэгийн дагуу босоо чиглэлд үргэлжилнэ. Эрүү нь босоо тэнхлэгийг тойрон хөдлөх хөдөлгөөн нь хажуугийн хөдөлгөөний үед хийгднэ. Хэрэв өвчтөн эрүүгээ баруун тийш эргүүлбэл босоо тэнхлэгийг тойрч эргэлдэх хөдөлгөөн нь эрүүний баруун талын толгойг тойрч хөдөлгөөн хийгднэ.

Хөдөлгөөний төрлүүдэд үндэслэн

Хөдөлгөөний төрлүүдэд үндэслэн эрүүний хөдөлгөөнийг hinge, protrusive болон lateral movements гэж ангилдаг.

Hinge Movement буюу нугасан хөдөлгөөн

Энэ хөдөлгөөн нь хэвтээ тэнхлэгийн эргэн тойронд эрүүний үений бүрэн хэмжээнд эргэлдэх хөдөлгөөн бөгөөд энэ хөдөлгөөний үндсэн дээр өвчтөн амаа дээд тал нь 20-25 мм ангайж өгдөг. Хэвтээ тэнхлэг буюу terminal hinge axis-ын тухай ойлголтыг McCollum дэвшүүлж  Kohno практикт шалгаж үзсэн байдаг. Тэдгээрийн дэвшүүлсэнээр эрүү чамархайн үений хөндийд үений толгой 100-130 шилжилт хийхэд hinge movement үүсэх бөгөөд энэ үед үүдэн шүдний орчимд эрүү хоншоорын хооронд 20-25 мм зай гарна гэж үздэг. Яг ийм хөдөлгөөн нь хоол хүнсийг бутлах үед үүсдэг. Амыг тодорхой хэмжээнээс илүү ангайлгах үед эрүүний толгой чамархайн төвгөрийн чиглэлд шилжин хөдлөх (130-аас дээш) бөгөөд үүнийг hinge movement гэж үзэх боломжгүй болдог. Hinge movement буюу нугасан хөдөлгөөн нь lateral pterygoid болон suprahyoid muscles булчингуудын удирдлаган дор хүндийн хүчний тусламжтайгаар хийгддэг.

Protrusive Movements буюу эрүүг урагш түрэх хөдөлгөөн

Энэ хөдөлгөөн нь хоол хүнсийг хазах зуух үед үүсдэг. Эрүүний толгой эрүү чамархайн үенд 130-аас дээш шилжилт хийх үед энэ хөдөлгөөн үүснэ. Эрүүний толгойн хөдөлгөөн 130-аас давах үед дээр өгүүлсэнчилэн хэвтээ hinge axis тэнхлэг нь  mandibular foramen-ы түвшинд шилжинэ. Энэ үед эрүү урагш доош шилжиж шинэ түвшинд үүссэн hinge axis-ийг тойрон эргэлдэх хөдөлгөөн хийнэ. Эрүү урагш шилжин эрүү болон хоншоорын үүдэн шүднүүд тасдах ирмэгээрээ шүргэлцэх үед protrusive movement хангалттай боллоо гэж үзнэ. Protrusive movement-ын үед эрүү үндсэндээ үүдэн шүдээр залуурчилагдах бөгөөд арын шүднүүд нэлэнхүйдээ хоорондоо зай гарч хоршилтгүй болсон байна.

Эрүүний урагш чиглэлд түрэх хөдөлгөөний явцад араа шүднүүд ийнхүү иж бүрнээр хоршилтгүй болох явдлыг Christenson’s phenomenon гэж нэрлэдэг.

Retrusive Movement буюу арагш татах хөдөлгөөн

Энэ хөдөлгөөн нь эрүү хоншоорын төвийн харьцаанд (Centric relation) оруулахын тулд эрүүг шилжүүлэх үед үүснэ. Энэ хөдөлгөөн нь temporalis, digastric болон masseter булчингийн гүний салаануудын удирдлагаар хийгднэ. Хөдөлгөөний далайц нь маш өчүүхэн (0.5 мм орчим) бөгөөд эрүүний хэт ачаалалтай байх байрлалын нэг хэсэг болно. Энэхүү хөдөлгөөнийг bilamina болон temporomandibular ligament-ийн салаанууд үений хонхорын арын налуу хэсэг (tympanic plate) тодорхойлно. Энэ нь эрүүний маш ховор хөдөлгөөн бөгөөд өвчтөн эмчийн тусламжгүйгээр өөрөө бие даан гүйцэтгэх боломжгүй хөдөлгөөн юм.

Lateral Movements Хажуугийн хөдөлгөөн

Lateral movements буюу хажуугийн хөдөлгөөнийг хажуугийн эргэлдэх хөдөлгөөн болон Bennett Shift гэж хоёр өөрөөр нэрлэх нь бий. Хажуугийн эргэлдэх хөдөлгөөн нь эрүүний аль нэг тал эргэлдэн хөдлөх бол Bennett хөдөлгөөний үед тухайн тал хажуу тийшээ шилжиж хөдөлдөг.

 

(Lateral Movements -ийн тухай дараагийн дугаарт илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно.)

Үргэлжлэл бий

 

 

 


Tag:эрүү чамархайн үе, эрүүний хөдөлгөөн, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:






avatar