Ази номхон далайн бүсийн CAD/CAM-ын хэрэглэгчид Сингапурт чуулна
25-Nov-2015 0.0 0

SINGAPORE: Хоёр удаагийн конференцийг амжилттай зохион байгуулсаны дараа энэ удаа Сингапурт төвтэй Centre for Advanced Professional Practices (CAPP) байгууллагын зүгээс CAD/CAM and Digital Dentistry International Conference-ийн Ази номхон далай бүс нутагт зориулсан хувилбарыг 12-р сарын 3-5 өдрүүдэд Suntec Singapore Convention and Exhibition Centre-д зохион байгуулах гэж байна.

Singapore Dental Association болон American Academy of Implant Dentistry байгууллагуудтай хамтран зохион байгуулах уг арга хэмжээний зорилго нь шүдний салбаруудын мэргэжилтнүүдийг орчин үеийн дижитал технологийн мэдээллээр хангах, дижитал технологийн эмчилгээний үйл ажиллаганд нэвтэрч байгаа боломжуудыг танилцуулах гэнэ. Их хурлын зохион байгуулагчид дэлхийд нэртэй мэргэжилтнүүдийг уг арга хэмжээнд урьсан бөгөөд конференцийн агуулга дижитал техонлогийн салбарын бүх чиглэлийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулагдах гэнэ. Тухайлбал computer-guided implantology, intra-oral scanning болон смайл дизайн зэрэг сэдвүүдийг дурдаж болно. Их хурлын зэрэгцээгээр шүдний техникчид болон шдний лабораторийн эздэд зориулсан тусгай секц хуралдаан болох гэнэ. Уг их хуралд оролцогчид тасралтгүй сургалтын 28 оноо авах боломжтой юм байна.

Өргөн хүрээг хамарсан лекц семинаруудын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй шүдний салбарын үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулна. Уг үзэсгэлэн яармагт  Planmeca, 3Shape, Ivoclar Vivadent/Wieland, Sirona, Amann Girrbach болон Vita компаниуд оролцохоор мэдүүлээд байна.

Centre for Advanced Professional Practices (CAPP)-ийн гүйцэтгэх захирал Dr Dobrina Mollova CAD/CAM технологийн хэрэглээ нь шүдний салбарт асар хурдтай тэлж байгаа бөгөөд материал тоног төхөөрөмжүүд нь шүдний эмнэлэг болон лабораторийн практик үйл ажиллагаанд маш түргэн хугацаанд нэвтэрч байгааг цохон тэмдэглэж байна.

“Дижитал технологи нь шүдний эмнэлэг лаборатори болгоны үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон гэдэгтэй маргах хэрэггүй ”. “Одоо бидэнд тулгарч буй хамгийн гол саад бэрхшээл сорилт нь асар хурдтайгаар тэлж байгаа энэ үйлдвэрлэлийн салбарын өсөлт, шинэчилэлтийг тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр бидэнд бэлдсэн зүйл байна уу? Зүй зохистой хөндлөнгийн хяналт экспертизгүйгээр энэ салбарыын мэргэжилтнүүдийг мэдээллийн урсгалаар хангаж чадах уу? ээсэн асуудал юм” гэж тэрээр нэмж хэллээ.

Centre for Advanced Professional Practices (CAPP)-ийн Дубай хотод ихэвчилэн зохион байгуулдаг энэ төрлийн конференцийн Ази номхон далайн бүс нутагт зориулсан анхны хувилбар 2012 онд анх Сингапурт зохион байгуулагдсан юм. 2 жилийн өмнө Marina Bay Sands зочид буудалд зохион байгуулсан сүүлчийн арга хэмжээнд 400 гаран шүдний салбарын мэргэжилтнүүд ирж оролцсон байна.

Уг их хуралд оролцох хүсэлтэй мэргэжилтнүүд албан ёсны вэб хуудас www.capp-asia.com-д бүртгүүлж болохоос гадна уг арга хэмжээний үеэр on-site бүртгэл хийлгэх боломжтой гэнэ.

 


Tag:гадаад үйл явдал, Сингапур, cadcam

Бусад мэдээлэл:






avatar