Судлаачид шүд цоорох өвчнөөс сэргийлэх зорилгоор шүдний пааланг нөхөн сэргээх шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байна
30-Nov-2015 0.0 0

Los Angeles, CA, USA: Саяхан хийгдсэн хоёр төрлийн судалгаагаар Өмнөд Калифорний Их Сургуулийн судлаачид шүдний паалангийн хэлбэржилт болон шүдний паалангийн бүтцийг эргэн нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй нэгэн төрлийн ферментийг олж илрүүлсэн бөгөөд энэхүү фермент нь шүд цоорох өвчний үед үүсэх шүдний өвдөлтийг одоогийн хэрэглэж буй ломбоноос илүү үр дүнтэй намжаана гэж үүзэж байгаа юм байна.

 Matrix metalloproteinase-20 буюу  MMP20-ийг одоогийн байдлаар зөвхөн шүдэнд илрүүлээд байгаа бөгөөд энэхүү фермент нь бусад ферментүүдтэй хамтран шүдний паалангийн талстуудыг зохион байгуулахад оролцдог байна. Учир нь шүдийг гадуур нь бүрхэж хамгаалагч хүний биеийн хамгийн хатуу эд болох паалан нь амьгүй биосерамик нэгдэл тул гэмтсэн тохиолдолд дахин нөхөн төлждөггүй. Тэгвэл судлаачид шүдний паалантай хатуулгийн хувьд төстэй паалан төст бодисыг ургуулах замаар паалангийн гэмтлийг сэргээх арга замыг эрэлхийлж байна.

Одоогийн байдлаар паалангийн гэмтлийг даамжирахаас сэргийлэхийн тулд гэмтэж зөөлөрсөн хэсгийг аваад тогтоогуур үүсгэх зорилгоор нэмэлтээр өрөмдөөд тэр хэсэгт ломбо тавьж эмчилдэг. Иймэрхүү өнгөц байдлаар тавигдсан ломбоны тогтоц муу байдаг тул судлаачид үүнээс илүү үр дүнтэй аргыг эрэхлийлэх явцад дээрх ферментийг олж илрүүлсэн байна.

“MMP-20-ийн биоминерализацийн үүргийг хүлээн зөвшөөрхийн тулд амьдрал дээр шүдний паалан хэрхэн бий болдог хамгийн анхны үе шатыг судлах хэрэгтэй” гэж Өмнөд Калифорний Их Сургуулийн докторын дараах сургалтын судлаач Dr. Qichao Ruan хэлж байна. “Бидний судалгааны үр дүн нь зөвхөн MMP-20-ийн паалангийн хэлбэржилтэнд гүйцэтгэх үүргийг гүн гүнзгий ойлгуулаад зогсохгүй ирээдүйд шүдний нөхөн сэргээлтийн салбарын шинэ төрлийн биоматериалын дүр төрхийг илэрхийлж өгч байгаагаараа онцлог юм” гэж тэрээр хэллээ.

Судлаачид судалгааны үр дүнгээ хоёр хуваан MMP-20-ийн бүтэц үйл ажиллагааны тухай судалгааны нээлтийг нэг өгүүлэл болгон Biomaterials сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд тухай өгүүлэлдээ паалангийн хэлбэржилт, түүнийг зохиомол аргаар хэрхэн хөгжүүлэх талаарх судалгааны үр дүнг багтаасан байна.

Харин Biomaterials  сэтгүүлд хэвлүүлсэн хоёр дахь судалгааны өгүүлэлдээ амны хөндийтэй төстэй зохиомол орчинд  hydrogel хэлбэртэй бодис шүдний паалангийн хэлбэржилтэнд хэрхэн нөлөөлж байгаа болон хүний араа шүдэн дээрх цооролд хэрхэн нөлөөлж байгаа клиник туршилт судалгааны үр дүнг нийтлүүлсэн байна.

Уг hydrogel-д агуулагдах кальцийн болон фосфат ионууд нь паалан төст органик бус талс бүтцүүдийг үүсгэх бөгөөд судлаачдын хэлж байгаагаар эдгээр бүтцүүд нь паалан шиг эмх цэгцгүй боловч өөр хоорондоо сулавтар бонд төст холбоогоор холбогддог байна. Иймд hydrogel бодисоор 7 хоног үйлчилсэний дараа цоорлын хөндий 50-70% багассан байна.

“Бид паалангийн хамгаалалт бүтээсэн” гэж Өмнөд Калифорний Их Сургуулийн Herman Ostrow School of Dentistry-ийн профессор Dr. Janet Moradian-Oldak хэлж байна. Тэрээр мөн “Бид одоогоор паалангийн бүтцийг нөхөн сэргээж чадсан бөгөөд энэ нь шүдний цоорлыг даамжирахаас сэргийлэх ач холбогдолтой юм” гэж үзэж байна.


Tag:судалгааны тойм, шүд цоорох өвчин, шүдний паалан

Бусад мэдээлэл:






avatar