Cognitive behavioural therapy (CBT) эмчилгээ нь шүдний эмнэлэг, үйлчилгээнээс айх сэтгэл түгшлийн эмгэгт эерэгээр нөлөөлдөг болохыг тогтооло
02-Dec-2015 424 0.0 0

LONDON, UK: Төрийн захиргааны удирдах байгууллагаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр бол Их Британийн 10 хүн тутмын нэг нь шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх сэтгэл түгшлийн эмгэг (dental anxiety)-тэй болох нь харагдаж байна. Тэгвэл  King’s College London-ы судлаачид cognitive behavioural therapy (CBT) буюу танин мэдэхүй зан үйлийн эмчилгээний тусламжтайгаар өвчтөнүүдийн шүдний эмчилгээнээс айх айдсыг намжаах боломжтойг судлаж тогтоогоод байна.

Судлаачид энэхүү судалгаандаа шүдний эмнэлэг, эмчилгээнээс айх сэтгэл түгшлийн эмгэгийн нэлээд өндөр түвшинтэй өвчтөнүүдийг хамруулсан бөгөөд судалгааны үр дүнгээс эдгээр өвчтөнүүдийн дийлэнх хувь нь Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust-ын Dental Institute Health Psychology Service үйлчилгээнд хамрагдаж танин мэдэхүй зан үйлийн эмчилгээ хийлгэсний дараа ямар нэгэн тайвшруулах эм, эмчилгээ хийлгэлгүйгээр шүдний эмчилгээнд орох чадвартай болохыг олж тогтоосон байна. Харин эдгээр өвчтөнүүдийн цөөхөн хувь буюу 6% нь л дээрх эмчилгээний дараа заавал тайвшруулах эмчилгээ давхар хийлгэж шүдний эмнэлэгт хандаж байсан байна.

“Манай судалгааны олж илрүүлсэнээр бол дээрх өвчтөнүүд нь дунджаар 5 удаагийн cognitive behavioural therapy (CBT) эмчилгээний дараа тайвшруулах эмчилгээ хэрэглэлгүйгээр шүдний эмчид очих чадвартай болж байсан” гэж уг судалгааны ахлагч профессор Tim Newton хэлж байна.

Богино хугацааны cognitive behavioural therapy (CBT) эмчилгээ нь нэлээд олон төрлийн сэтгэл түгшлийн эмгэг болон сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүст үр дүнтэй болох нь тогтоогдсон байдаг. Ерөнхийдөө 6 удаагийн эмчилгээний циклийн дараа өвчтөний бодол төсөөлөлд дахин шинэчилэлт үүсэж асуудлыг сөргөөр хүлээн авах нь багасаж энэ нь түүний зан үйлд нөлөөлөх байдлаар эмчилгээний үр дүн илэрдэг. Судлаачдын олж тогтоосноор шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдасд нөлөөлдөг хамгийн гол томоохон хүчин зүйл нь мэдээ алдуулах тариа хийх болон өрөмдөх ажилбар байдаг гэнэ.  

Профессор Tim Newton-ы зөвлөж байгаагаар юуны урьдаар өвчтөнд тайвшруулах эмчилгээ хийхийн өмнө cognitive behavioural therapy (CBT) эмчилгээг туршиж үзэх нь зүйтэй гэнэ. Тайвшруулах эмчилгээ болон танин мэдэхүй зан үйлийн эмчилгээг хоёуланг нь хамтатган хэрэглэх нь өвчтөний хувьд илүү ач тустай зүйл болно гэж дээрх судлаачид үзэж байна. Гэхдээ өвчтөнүүдийн хувьд анхаарах бас нэг чухал зүйл нь cognitive behavioural therapy (CBT) эмчилгээнд сайн дадлагажаагүй эмчээр уг эмчилгээг хийлгэхээс зайлсхийх нь зүйтэй бөгөөд туршлагажаагүй эмч сэтгэлзүйн хувьд нэмэлт стресс өгөх сөрөг талтай байж болох гэнэ.  

“Cognitive behavioural therapy (CBT) нь шүдний эмнэлэг үйлчилгээнээс айх айдастай хүмүүст одоогоор тайвшруулах эмчилгээ хийлгэх тохиолдлыг багасгах нэг төрлийн арга зам гэж үзэж байгаа боловч шүдний яаралтай эмчилгээ хийлгэх болон эдэд гэмтэл учруулах бусад төрлийн эмчилгээний үед ч тайвшруулах эмчилгээний зэрэгцээгээр энэ төрлийн эмчилгээг хэрэглэх зүйтэй юм” гэж тэрээр нэмж хэлээ.

Судалгаагаар 3 өвчтөн тутмын нэг нь ерөнхий сэтгэл түгшлийн эмгэгтэй бол тэдгээрийн 10 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй бөгөөд үүнээсээ шалтгаалан үе үе амиа хорлох тухай боддог болох нь тогтоогдсон байна.


Tag:CBT, судалгааны тойм, cognitive behavioural therapy

Бусад мэдээлэл:






avatar