Шүдний завсрын утас түгээгч ухаалаг төхөөрөмж Floss|time удаан хугацааны тогтвортой дадал зжршил үүсгэх чадвартай гэнэ
03-Dec-2015 315 0.0 0

PALO ALTO, Calif., USA: Шүдний гаралтай өвчин эмгэгээс сэргийлэхийн тулд өдөрт ядаж нэг удаа сойзоор угаах боломжгүй шүдний завсар хоорондыг шүдний утсаар цэвэрлэж байхыг Америкийн Шүдний эмч нарын Холбоо зөвлөдөг. Гэвч судалгаагаар нийт хүн амын зөвхөн дөрөвний нэг хувь нь л шүдний утсыг өдөр тутамдаа хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Тэгвэл амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын нэгэн компани floss|time хэмээх өвөрмөц шүдний утасны ухаалаг төхөөрөмжийг санал болгож байна.

Хэрэглэгч энэхүү шүдний утас түгээгч төхөөрөмжийг угаалгын өрөөний хана болон хүссэн газраа бэхлэн тогтоох боломжтой бөгөөд уг төхөөрөмж нь шүдний утсыг автоматаар түгээх горимд ажиллана. Хэрэглэгч шүдний утсыг авсаны дараа тухайн төхөөрөмж дээр 90 секундын хугацаатай цаг ажиллаж эхлэх бөгөөд хүрээний ирмэгээр нь цагийн зүүний эргэлтийн дагуу гэрэл урсаж цаг гүйж байгааг сануулна. Төхөөрөмж нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүст зориулж шүдний тал тус бүрийг хэр удаан хугацаатай утасаар цэвэрлэхийг тус тусад нь харуулна. Шүдний завсар цэвэрлэх хугацаа дуусмагц бүх гэрлүүд нэгдэн цэнхэр өнгөтэй инээмсэглэсэн төрх "смайл" үзүүлдэг гэнэ. Хэрэв шүдний завсраа цэвэрлэх хугацаа өнгөрөх юм бол төхөөрөмж улбар шар өнгөөр гэрэлтэж шүдээ цэвэрлэх хугацаа өнгөрсөнийг хэрэглэгчид сануулна.

Төхөөрөмж нь ганц хүн болон хоёр хүн дундаа ашиглаж болох горимтой. Мөн төхөөрөмжийн горимыг хувь хүнд тохируулан ялангуяа хүүхдүүдэд тохируулан сонирхолтой байдлаар өөрчилөх боломжтой.

Шүдний утсыг хэрэглэх зааварчилгаа нь ихэвчилэн өдөр тутам шүдээ сойздож угаасны дараа утсаар давхар цэвэрлэхийг зөвлөдөг. Шүдээ дутуу цэвэрлэх нь шүдний гаралтай өвчинүүд болох шүдний цоорол болон тулгуур эдийн эмгэгт өртөх магадлалыг нэмэгдүүлэх бөгөөд үүнээс шалтгаалан эрхтэн тогтолцооны олон эмгэгүүд тухайлбал зүрх судасны эмгэг, чихрийн шижин өвчин үүсдэг.

 Floss|time төхөөрөмжийг дизайнериуд, шүдний эмч нар, инженерүүдийн оролцоотойгоор хамтран бүтээсэн байна. Иймд тухайн төхөөрөмжийн үйл ажилагааны чадамжийн зэрэгцээгээр гадаад гоо үзэмжид онцгой анхаарал хандуулсан бөгөөд дээд зэргийн LED гэрэл суулгаж өгсөн гэнэ. Төхөөрөмжийг бүтээгчид тэдний бүтээсэн энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчидэд удаан хугацааны тогтвортой шүдээ утсаар цэвэрлэдэг дадал зуршил суулгаж өгч чадна гэдэгт итгэлтэй байна.


Tag:шүдний завсар цэвэрлэгч, технологийн мэдээлэл, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar