Австралийн судлаачид “Sugar free” гэсэн шошготой ундаа жүүснүүд ч шүдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болохыг анхааруулж байна
03-Dec-2015 5.0 0

 MELBOURNE, Australia: Сүүлийн үед хэрэглэгчид ундаа болон чихэр амттаны хэрэглээндээ эрүүл мэндийн ашиг тусын талаас нь авч үзэх ухамсар дээшилж байгаа ч сахарын агууламжгүй гэсэн ундаа, жүүс болгон эрүүл мэндэд ашиг тустай биш байдаг гэнэ. Саяхан Австралийн судлаачдын гүйцэтгэсэн судалгаагаар сахарын агууламж багатай ундаа болон амттаны зүйлс нь шүдний элэгдэл үүсгэх өндөр эрсдэл дагуулж байгааг тогтоосон байна.

University of Melbourne’s Oral Health Cooperative Research Centre (CRC)-ий судлаачид энэхүү судалгаандаа өдөд тутмын хийжүүлсэн ундаа болон спорт ундаа зэргийг багтаасан 23 өөр төрлийн ундаа жүүсийг хамруулсан байна. Судалгааны үр дүнгээс хэдийгээр тухайн ундаа нь сахар агуулаагүй ч найрлагандаа хүчиллэг нэгдэл агуулсан шүлтлэг орчин бага түвшинд байгаа бол шүдний пааланд аюул учруулах боломжтой нь тогтоогдсон байна.

“Ихэнх хүмүүс шүдний өвчинд өртөх эрсдлээ бууруулах зорилгоор сахарын хэрэглээгээ багасгах ёстой гэж үздэг ч ундаа болон хоол хүнсэнд агуулагдах хүчиллэг нэгдлүүд нь сахарын адил шүдэнд аюултай гэдгийг мэддэггүй” гэж Oral Health CRC-ийн гүйцэтгэх захирал, профессор Eric Reynolds хэлж байна.

Судлаачдын хэмжилтээр ихэнх хийжүүлсэн ундаа болон спорт ундааны төрлүүд нь паалангийн хатуулгийг 30% хүртэл бууруулж байсан бөгөөд энэ нь шүдний паалан элэгдэлд өртөх шалтгаан нь болж байна. Дэрх ундаануудыг хэрэглэсний дараа шүдний паалангийн төлөв байдал хэмжигдэхүйц хэмжээнд жин болон бүтцээ алдаж байсан гэнэ.

“Шүдний элэгдэл нь шүдний гадаргууд хүчиллэг нэгдэл шүргэлцэх үед үүсч эхэлдэг. Элэгдлийн эхний үе шатанд зөвхөн паалагийн гадаргуу элэгдэж явц нь удаан байх бол хүндэрсэн үед шүдний тугалмай болон зөөлөн эд маш хурдацтайгаар элэгддэг ” гэж Prof. Eric Reynolds тайлбарлаж байна.

Oral Health CRC зүгээс энэхүү судалгаанд үндэслэн өнөө үед ашиглагдаж байгаа ундаа болон амттан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгожуулалтын стандарт хэрэглэгчидэд ашиг тусын хувьд тийм ч хангалттай түвшинд хүрээгүй болохыг тогтоожээ. “Бид чихэр агуулагдаагүй хүнсний бүтээгдэхүүн дээр “Шүдэнд ээлтэй” гэсэн шого тавьсан байдгийг олж илрүүлсэн боловч судлаад үзэхэд тухайн бүтээгдэхүүн нь шүдний элэгдэл үүсгэх өндөр магадлалтай байлаа” гэж Prof. Eric Reynolds хэлж байна.

Шүдээ элэгдэлт өртөхөөс сэргийлэхийн тулд Oral Health CRC-ийн зөвлөж байгаагаар тухайн бүтээгдэхүүний найрлагад хүчиллэг нэгдэл орсон эсэхийг нэн ялангуяа лимоны хүчил (ingredient number 330) and фосфорын хүчил (ingredient number 338) байгаа эсэхийг шалгаж үзэх шаардлагатай гэнэ. Түүнчилэн судлаачид хүчиллэг ундаа хүнс хэрэглэсний дараа амаа усаар зайлах, шүдээ сойзоор цэвэрлэхээ 1 цаг хүртэл хугацаанд хүлээх, аль болох хийжүүлсэн болон спорт төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Энэхүү судалгаа нь “The potential of sugar-free beverages, sugar-free confectionery and sports drinks to cause dental erosion” гарчигтайгаар нийтлэгдсэн бөгөөд www.oralhealthcrc.org.au сайтаас үзэх болмжтой гэнэ.


Tag:шүдний эрүүл мэнд, судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar